(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ, Шинжааны Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран “ Ховд-Шинжаан” бизнес форум зохион байгууллаа

2024/04/02 0

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд хийж байгаа албан айлчлалын хүрээнд “Ховд-Шинжаан” бизнес форум 2024 оны 3 сарын 29-нд Өрөмч хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн форумыг ГХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын газар, ЗТХЯ, МҮХАҮТ болон ШУӨЗО-ны АЗГ, Шинжааны Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран зохион байгуулав. Форумыг нээж БНХАУ-ын ШУӨЗО-ны АЗГ-ын орлогч дарга Жу Ли Фан,  Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нар үг хэллээ. 

Тус форумд Монголын баруун бүсийн 60 орчим бизнес эрхлэгч, Шинжааны 100 гаруй ААН оролцож ХАА, мал аж ахуй, аялал жуулчлал, арьс шир хувцас боловсруулах үйлдвэр, барилга, барилгын материал, тээвэр логистик зэрэг салбарын асуудлаар харилцан туршлага солилцов. Форумын үеэр сүүлийн 15 жил зогсонги байсан Монголын баруун бүс, Шинжааны эдийн засаг, тээвэр логистикийн  харилцааг сэргээх, идэвхжүүлэх ажлын эхлэл тавигдлаа.

“Ховд-Шинжаан” бизнес форумд 

МҮХАҮТ-ын Даргын баруун бүсийн зөвлөх Н.Цэрэнбат, Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар оролцов.  Энэ үеэр МҮХАҮТ-ын ЕНБДарга С.Баясгалан Шинжааны Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Ан Тао нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хөрш залгаа баруун бүс нутгийн бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих хурал, уулзалтуудыг идэвхтэй зохион байгуулах талаар санал солилцлоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02