(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол, Тайваний 19 дэх удаагийн уулзалт болов

2023/09/26 0

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Тайваний олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо (CIECA) хамтран Монгол, Тайваний 19 дэх удаагийн уулзалтыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээ эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл, харилцаа холбооны технологи, аялал жуулчлалын чиглэлүүдээр зохион бхйгуулагдсан бөгөөд Тайваний талаас 14 компани, Монголын талаас 25 ААН байгууллага, тэдгээрийн төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хоёр талын худалдааны харилцааг улам нэмэгдүүлэх, тэр дундаа Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд МҮХАҮТ анхаарч ажиллах болно. Энд хуш модны самар, уламжлалт анагаах ухааны эмийн ургамал зэрэг уул уурхайн бус байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг Тайваний талд сурталчлан таниулах, экспортод гаргах нэн түрүүний боломжтой гэж харж байна” гэлээ.

Уулзалтын үеэр Улаанбаатар дахь Тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Энэ удаагийн хамтарсан уулзалт нь цар тахлаас хойш Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг анх удаагаа баг бүрдүүлэн, Монгол Улсад хүрэлцэн ирж, энэхүү арга хэмжээнд оролцож буйгаараа онцлогтой юм. Цаашид Тайвань, Монголын худалдааны нийт эргэлт цар тахал дэгдэхээс өмнөх хамгийн өндөр үзүүлэлт болох 42 сая ам.долларт хүрч, цаашид ч энэ үзүүлэлт эрчимтэй өсөн нэмэгдэнэ гэж найдаж байна” гэлээ.

Дээрх сэдвүүдээр Монгол, Тайваний оролцогчдын төлөөлөл илтгэл тавьж, салбарын сүүлийн үеийн хөгжлийн талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Тухайлбал, Монголын талаас Монгол эм импекс концерн ХХК, АйСиТи групп ХК, Нью Жуулчин Турс ХХК-ний төлөөлөл илтгэл тавив.

Монгол, Тайваний бизнес эрхлэгчдийн дунд B2B уулзалт болж, хамтын ажиллагааны яриа хэлэлцээр өрнүүлэв.

Гаалийн ерөнхий газраас сар бүр гаргадаг гадаад худалдааны барааны статистик мэдээллээс харахад 2023 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улс Тайвань руу 26.2 сая ам.долларын өртөг бүхий тунгаасан зэс, хайлш экспортлсон бол Тайваниас 11.8 сая ам.долларын үнийн дүнтэй эм, мэдээлэл боловсруулалтын автомат машин, цагаан будаа, телефон утсан холбооны аппарат, майхан, саравч, аяллын тоног хэрэглэл болон бусад олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02