(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Олон улсын худалдааны төвийн төлөөлөлтэй уулзлаа

2023/09/26 0

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Олон улсын худалдааны төвийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад Олон улсын худалдааны төв (ITC)-ийн ахлах зөвлөх Оливиер Марти, зөвлөх Олга Крилова, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн нарын төлөөлөл оролцов.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Олон улсын худалдааны төв (ITC)-тэй “Монгол Улсын Үндэсний экспортын стратегийн II үе шатыг дуусгах техникийн тусламж үзүүлэх гэрээ” байгуулсан.

Гэрээт ажлын хүрээнд ОУХТ нь Монгол улсын уул уурхайн бус экспортын тэргүүлэх салбарын компаниудын өрсөлдөх чадварыг үндэсний болон олон улсын түвшинд бэхжүүлэх иж бүрэн экспортын стратегийг боловсруулан ажиллаж байна. Уг стратегийн баримт бичиг нь тэргүүлэх 6 экспортын салбар болон худалдааг дэмжих 4 чиг үүргийн үйл ажиллагаануудын хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлох юм.

Үндэсний экспортын стратегийг боловсруулах салбарууд:

  • Амин дэмээр баялаг хүнс: жимсгэнэ, самар болон бусад биологийн төрөл зүйлийн ургамал (органик болон чанарын дээд зэрэглэлийн)
  • Мах, махан бүтээгдэхүүн (органик болон чанарын дээд зэрэглэлийн)
  • Арьс, ширэн эдлэл
  • Тогтвортой тансаг нэхмэл ба хувцас: ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос
  • Технологийн үйлчилгээ: мэдээллийн технологи ба дижитал үйлчилгээ
  • Орон нутагт түшиглэсэн эко аялал жуулчлал: туршлага хуримтлуулах адал явдалт аялал
  • Худалдааг дэмжих чиг үүргүүд:
  • Худалдааг хөнгөвчлөх (Trade facilitation)
  • Худалдааны санхүүжилт, түүний хүртээмж (Access to finance)
  • Худалдааны нийцэл буюу түүнийг дагаж мөрдөх- Чанарын удирдлага (Trade compliance-Quality management)
  • Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа (Trade and investment promotion

Дээрх уулзалтаар Монгол Улсын Үндэсний экспортын стратегийг боловсруулахад МҮХАҮТ-ын хэрхэн хамтран ажиллах талаар, хувийн хэвшлийн салбарын санал санаачлагыг тусгах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02