(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

2023/09/19 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг 2023 оны 09 сарын 18-ны өдөр “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж, бизнесийн орчин байнгын өөрчлөлтөд байх болсон энэ цаг үед өөрчлөлтөөр хөгжих шинэ соёлыг төлөвшүүлэх, бизнесийн ёс зүй, эв нэгдлийг эрхэмлэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дээдэлж, дэлхий дахины өөрчлөлтийн хурдацтай хөл нийлүүлэн алхахын хэрээр компаниуд хүчирхэгжих боломжтойг дурдлаа. Мөн “ХАРИУЦЛАГАТАЙ МАНЛАЙЛАЛ” уриалгыг дэвшүүлж “ЗАСГИЙН ГАЗАР, ТББ, НИЙГМИЙН ОЛОН ИНСТИТУТ БАЙДАГ Ч АЛЬ НЬ Ч ЗӨВ БИЗНЕС ШИГ ЧУХАЛ БАЙДАГГҮЙ” хэмээх ёс зүйтэй бизнесийн түүчээ болсон “Body Shop”-ийн үүсгэн байгуулагч Анита Роддикийн ишлэлийг онцоллоо.

CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээний оролцогчиддоо зориулан дэлхийн шилдэг манлайлал, менежментийн хөтөлбөр болох “Harvard ManageMentor Intro” сургалтыг “Ёс зүйтэй манлайлал” , “ Яриа хэлцэл хийх” сэдвүүдийн хүрээнд орлоо.

Бизнес эрхлэгч, уидардагчдын амжилттай манлайлал, багаа зүй зохистой удирдан чиглүүлэх, өөрт тулгамдаж буй асуудлаа оновчтойгоор шийдэх, тасралтгүй өөрийгөө урам зоригоор тэтгэх боломжийг олгох “Executive Coaching” арга барилыг онцолж олон улсын коучингийн холбооны гишүүн, Бизнес Коуч Б.Мика мэдээлэл хүргэлээ.

Бизнесийн хөгжлийн чиг хандлага тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнест төвлөрч буй энэ цаг үед зорилгод тулгуурласан, хариуцлагатай манлайллын талаарх ойлголт, хандлагыг бий болгох, компаниудад нэгдмэл зорилго дор, бизнесээ дахин шинээр харахад нь туслах зорилготой “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” нээлттэй хэлэлцүүлэг өрнөлөө.

Хэлэлцүүлэгт компанийн зорилго зөвхөн ашиг олох гэхээс илүүтэй нийгмийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулдаг, илүү оролцоотой манлайллыг бий болгох, бусдыг удирдан , манлайлахын тулд тасралтгүйгээр өсч хөгжих процессийг өөртөө суулгах, эргээд түүнийгээ үлгэрлэх, бусдадаа мэдлэгээ түгээх, туршлагаа хуваалцах, ёс зүйтэй хариуцлагатайгаар манлайлах /RESPONSIBLE LEADERSHIP/ хамтдаа утга учиртай, урт хугацааны, ухаалаг гүн зорилгоор /DEEP PURPOSE/ нэгдэхийг уриаллаа.

CEO RADAR арга хэмжээний үеэр дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан “The Blackstone Group” - ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, филантропист тэрбумтан Стефан Шварцманы ажил амьдралын зарчмын талаар өгүүлсэн “Шилдгийн төлөөх замнал” номыг орчуулагч С.Лхагвадорж танилцуулж гүйцэтгэх захирлууд, бизнесменүүдэд зориулсан заавал унших номнуудын нэг хэмээн санал болголоо.

Хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйтэй, хариуцлагатай манлайллаар гүн зорилготой олон улсад өрсөлдөх амбицтай компанийг төлөвшүүлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02