(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Австри-Монголын бизнес форум боллоо

2023/09/19 0

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайдын яам хамтран Монгол-Австрийн бизнес форумыг өнөөдөр (2023.09.15) “Шангри-ла” зочид буудлын “Парис-Бээжин” танхимд зохион байгууллаа.

Монгол, Австри хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү бизнес форумд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Европын Холбооны Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Бүгд Найрамдах Австри Улсын Монгол, Хятадыг хариуцсан худалдааны зөвлөх Маикл Бергер тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Австри-Монголын хоёр дахь удаагийн бизнес форумд Австри Улсаас ME International GmbH, BERTSCHfoodtec GmbH, BERTSCHlaska Produktions-und Handels-GmbH зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүн, мах боловсруулах, эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн тээвэр, цахим технологи, дүүжин тээвэр, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 компани оролцов.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Австри-Монголын бизнес форумыг нээж, үг хэлэхдээ өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа эдийн засаг, бизнесийн салбарт өргөжин дэвжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Хоёр улсын худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая ам.долларт хүрсэн бол энэ жилийн эхний 8 сарын дүн мэдээллээс үзэхэд, энэ тоо ихээхэн хэмжээгээр давж биелэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсаас Австри улсад малын өлөн гэдэс, давсаг, гүзээ зэрэг МАА-н дайвар бүтээгдэхүүн, гянт болдын хүдэр, баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн, мөн оёмол сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австри Улсаас суудлын машин, хүнд машин механизм, бяслаг аарц, ундаа, лабораторийн төхөөрөмж, эм зэрэг бараа бүтээгдэхүүн импортолж байна.

Монгол Улсын хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, уул уурхайн бус байгалийн баялаг нөөц, Австри Улсын олон жилийн туршлага, нөү-хау, шинэлэг технологийг хослуулсан хөнгөн үйлдвэрлэлийг хамтран хөгжүүлэх хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааны боломж бололцоо их байна.

Энэ нь Монгол Улсын экспортын потенциалтай бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааны тэнцлийг ойртуулах зэрэг ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн бизнесийн салбарын хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр улсын хооронд 2012 оноос хойш хэрэгжүүлж ирсэн Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нэн чухал түлхэц болно гэж үзэж байна” гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02