(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын Олон Улсын Арбитр Хятадын Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Комисс /CIETAC/-той хамтран ажиллана

2023/09/19 0

Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс /CIETAC/-оос БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан “Хятадын арбитрын долоо хоног” арга хэмжээнд Монголын Олон Улсын Арбитр дэмжигч байгууллагаар оролцлоо. Тус арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны 500 орчим зочид төлөөлөгчид чуулж, Монголын Олон Улсын Арбитр болон Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комисс /CIETAC/ хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

"Хятадын Арбитрын долоо хоног" нэгдсэн арга хэмжээнд Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Арбитрч Т.Мэндсайхан, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар оролцсон бөгөөд Хятадын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын удирдлагуудтай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов:

  • Талууд тус тусын арбитрчдын жагсаалт дахь арбитрчдаас зохих туршлага бүхий шаардлага хангасан арбитрчийг харилцан арбитрчдын жагсаалтдаа оруулах, мөн түүнчлэн аль нэг талын хүсэлтээр шаардлага хангасан арбитрчийг хүсэлт тавьсан тодорхой хэрэг маргаанд томилохыг санал болгох
  • Шаардлагатай тохиолдолд аль нэг талын хүсэлтээр арбитрын хуралдаан, ажиллагаа болох газраас хамааран нөгөө талын заал, танхимын харилцан тохиролцож ашиглах боломжоор хангах
  • Арилжааны арбитр болон бусад шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх талаар мэдээлэл харилцан солилцох, тус тусын байгууллагаас эрхлэн гаргасан ном хэвлэлийг солилцох
  • Талууд сургалт, судалгааны чиглэлээр харилцан тохиролцож хамтран ажиллах

Мөн “Бүс ба зам санаачилгын арбитрын байгууллагуудын гуравдугаар форум”-ын үеэр арбитрын журмаар маргаан хянан шийдвэрлэхдээ харилцан хууль хэрэглээний мэдлэг, мэдээллээ солилцох тухай санамж бичигт “Бүс ба зам” санаачилгын гишүүн байгууллагуудын хамтаар нэгдэн орлоо. 
Энэхүү санамж бичгийн хүрээнд арбитрын маргааны талууд хэрэг хянан шийдвэрлүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжоос өөр орны хуулийг ашиглана гэж заасан тохиолдолд арбитрын байгууллагууд энэ талаар цаг алдалгүй харилцаж, тухайн орны арбитрын байгууллагаас хэрэглэх хуулийн талаар мэдээлэл, лавлагаа, дүгнэлт авахаар харилцан тохиролцов.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02