(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын дэргэд Эрчим Хүчний Зөвлөл байгуулагдлаа

2023/09/14 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын дэргэд Эрчим хүчний зөвлөл байгуулагдаж, анхны хуралдаанаа хийлээ. Тус зөвлөлийн хуралд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн 68 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож, салбарын ирээдүйн хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Эрчим хүчний зөвлөлийн анхдугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Бид хамтарч ажилласнаар импортлогч бус экспортлогч улс болох боломжтой. Салбарын нэгдсэн судалгаа тооцоолол, мэдээлэл солилцоо, туршлага, хөгжил, хамтын уялдаа холбоо, хүний нөөц, хөрөнгө оруулалт гээд олон хүчин зүйлээс эхлээд бүхнийг хамтдаа ярьдаг, хэлэлцдэг болох нь маш чухал байна. Ийм зорилгоор Эрчим хүчний зөвлөлийг Танхим санаачлан байгуулж, цаашид үйл ажиллагааг нь идэвхжүүлэн, гадаад, дотоод бүхий л үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана. Зөвлөл бизнесээ, төр, хувийн хэвшлийн түншлэлээ хангаж, хадгалж ажилладаг ийм өргөн цар хүрээг хамарсан платформ болох учиртай” гэв.

Танхимын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл нь эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд, саад бэрхшээл, түүнээс гарах арга замыг судлан тодорхойлж, тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой асуудлыг төр засгийн холбогдох байгууллагад илэрхийлэх, оновчтой шийдвэр гаргуулах, бодлогын үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, хамтран ажиллаж, туршлага солилцох, мэдээ мэдээллээ хоорондоо хуваалцах зорилгоор ажиллана.

Эрчим хүчний зөвлөлийн даргаар Д.Ганхуяг, Нарийн бичгийн даргаар МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл нар сонгогдлоо. Эрчим хүчний зөвлөлийн даргаар ажиллахаар болсон Д.Ганхуяг “Салбарын тулгамдсан асуудал, түүний гарц, шийдлийг хамтдаа ярьж, хамтарч нэгдсэн эрх ашгаа хамгаалах гүүр нь Эрчим хүчний зөвлөл байх болно. МҮХАҮТ үүнд онцгой анхаарч байгаад талархалтай байна” гэв.

МҮХАҮТ-ын дэргэд байгуулагдсан Эрчим хүчний зөвлөл нь төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хамтын нэгдэл гэдгээрээ онцлог юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02