

2. Танай компани экспортыг амжилттай болгох зорилго ба стратеги бүхий төлөвлөгөөтэй юү эсвэл ийм төлөвлөгөө боловсруулж байна уу?
Олон компани гадаадын зорилтот зах зээлийн шаардлагыг харгалзахгүй, эдгээр зах зээл рүү яаж үр ашигтай нэвтрэх тухай ямар төлөвлөлт хийхгүй экспортыг хийх гэж оролддог. Экспортын төлөвлөлгөөгүйгээр ашигтай боломжуудыг бүрэн ашиглаж чадахгүйд хүрэх магадлалтай. Иймд энд байршуулсан зааврын дагуу өөрсдийн экспортын төлөвлөгөөг сайтар боловсруулна уу.
Энд дарж 3-р асуулт руу шилжинэ үү.