(+976) 7585-8282
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийн орчны судалгаа

2019/07/29

МҮХАҮТ, МУИС-ын Бизнесийн сургууль хамтран Монгол улсын бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, бизнесийн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох зорилгоор “Монголын бизнесийн орчны судалгаа”-г бэлтгэн судалгааны тайланг танилцуулж байна.

Энэхүү судалгаа нь (1) Судалгаанд оролцогсодын ерөнхий мэдээлэл, (2) Бизнесийн орчинд нөлөөлөх хүчин зүйлсийн ерөнхий үнэлгээ, (3) Бизнесийн орчинд нөлөөлөх хүчин зүйлсийн нарийвчилсан үнэлгээ, (4) Бизнесийн орчныг сайжруулах гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэж байна.

Судалгааны мэдээллийг түүвэр судалгааны аргаар 2016 оны 11, 12 саруудад 21 аймаг, 9 дүүргийн 2010 аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд судалгааг STATA, SPSS программаар боловсруулалт хийж  үр дүнг 5 бүс болон улсын дунджаар харьцуулан гаргалаа. 

Монголын бизнесийн орчны судалгааны тайлан - 2017

 © МҮХАҮТ 2017. “Монголын бизнесийн орчны судалгаа” –ны зохиогчийн албан ёсны эрхийг МҮХАҮТ эзэмшинэ. Энэхүү судалгааны мэдээллийг цааш түгээж байгаа бол зохиогчийн нэр болон эх сувалжийг заавал дурдана уу.