(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнес итгэлийн индекс - 2019

МҮХАҮТ-аас жил бүр явуулдаг "Бизнес итгэлийн индексийн судалгаа"-г энэ удаа 2020 оны 3 дугаар сарын 9-27-нд нийслэл, орон нутгийн нийт 1800 гаруй аж ахуйн нэгжийг хамруул явууллаа.

Судалгаанд оролцогчдыг бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл 31 хувь худалдаа, 25 хувь нь үйлчилгээ, 10 хувь нь барилга, 9 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 25 хувь хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар байна.

Судалгаанд оролцогчид 2020 онд макро эдийн засгийн орчны хувьд хүлээлт тааруу, үзүүлэлт бүрээр авч үзвэл инфляцийн түвшин хэвээр хадгалагдаж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэж үзжээ.

Бизнес эрхлэгчдийн 2020 оны ашиг орлогын хүлээлт 36 хувь байгаа нь өмнөх оны үр дүн болох 72 хувьтай харьцуулахад 2 дахин буурсан байна. 2020 онд бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт хийх хүлээлт нь өмнөх оноос 20 нэгж хувиар буурчээ.

Бизнесийн орчны тулгамдсан эхний гурван асуудалд бизнес эрхлэгчид зээлийн нөхцөл, авилгал, бодлогын тогтворгүй байдал гэж нэрлэсэн нь өмнөх жилийн үр дүнтэй ижилхэн байна.

 

 

 

 

 

 

Бизнесийн итгэлийн индексийн судалгаа