МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээ
|
МҮХАҮТ-ын нийт гишүүд, эх орны өнцөг булан бүрт баялаг бүтээж буй бизнес эрхлэгчид Та бүгдийн амар амгаланг айлтгая. Миний бие Танхимын Ерөнхийлөгчийн хувиар МҮХАҮТ-ын өнөөгийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, үр дүнтэй болгон бизнесийн орчныг сайжруулах, нийт компани, ААН-үүдэд хүртээмжтэй, өгөөжтэй байлгах, бизнес эрхлэхэд саад учирч буй хууль эрхзүйн болоод орчны нөлөөллийг засч залруулахад анхаарч ажиллах болно. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хууль дүрэм, журмыг амьдралд нийцүүлэн боловсруулж батлуулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, оролцоог хангах хэлбэрээр төр засагтай нягт хамтран ажиллах юм. МҮХАҮТ нь бизнесийн орчныг хамгаалах, дэмжин туслахын тулд Дэмжигч, Өмгөөлөгч, Нөлөөлөгч, Холбогч, Чиглүүлэгч чиг үүргийн дор бодлогын зөвлөгөө өгдөг, мэдээлэл арга зүйгээр хангадаг, судалгаа шинжилгээний томоохон Think tank байгууллага байх ёстой. Үүнд Та бүхний дуу хоолой, идэвх оролцоо төдийгүй бодит санал санаачилга, хувь нэмэр чухал билээ. Хамтын хүчээр бизнесийн орчинг сайжруулж, улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлийнхний эрх ашгийн төлөө нэгдэцгээе. Та бүхэнд амжилт хүсье. |
||
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ |
|
ДАШЦЭРЭНГИЙН ЭНХТҮВШИН |