• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хууль, стандартын чиглэлээр хамтран ажиллана
    03/22/2018

    Танхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчид, захуудын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар салбарын өмнө  тулгамдаж буй асуудлаар санал солилцож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцав. Хамгийн олон ажлын байр бий болгож, худалдан авалт НӨАТ-ын томоохон орон зайг үүсгэж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтын чухал түшиц болсон жижиглэн худалдааны салбарт өдгөө тулгамдаж буй олон асуудал бий. Худалдааны хуультай болох, худалдааны стандартуудыг бий болгох нэвтрүүлэх, дотоод гадаадын үзэсгэлэн, уулзалт, хэлэлцүүлэгт санал бодлоо тусгах зэрэг асуудлаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд хүлээлт үүсгээд байгаа худалдааны хуульд зөвлөлийн зүгээс саналаа оруулах, худалдааны  стандартыг батлах чиглэлд нэн тэргүүнд анхаарал хандуулж ажиллахаар боллоо.

    Latest 150
    Latest 150