• MN
  • EN
  • CN
  • RU
  • “ТОРГОНЫ ЗАМ-2018” ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО
    02/14/2018

    МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Silk road" буюу "Торгоны зам" шагнал гардуулах ёслол 2018 оны 2 дугаар сарын 13-нд МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.  

    Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон бусад гадаадын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, Дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаадын иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг МҮХАҮТ 2007 оноос уламжлал болгон  зохиож байгаа юм.

    Энэхүү ёслолын үеэр гадаадын зочид төлөөлөгчдөд цагаан сарын ууц хөндөх ёсны талаар товчхон танилцуулж,  язгуур урлаг, үндэсний хувцасны үзүүлбэр боллоо.

    Дараах номинацаар 2016-2017 онд бусдыгаа хошуучилсан доорх нэр бүхий аж ахуйн нэгж, хүмүүс “Silk road Award 2018” шагнал хүртлээ. Үүнд:

    Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагаас:

    1. Монгол Улсын болон орон нутгийн төсөвт хамгийн их хувь нэмэр оруулсан гадаадын хөрөнгө оруулагч-Оюу толгой ХХК
    2. Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн хөрөнгө оруулагч-Улаанбаатар Смарт карт ХХК
    3. Ногоон хөрөнгө оруулагч- ENGIE ХХК
    4. Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулагч – Мобиком ХХК, Саутс Гоби сэндс
    5. Дотоодын ажлын байр хамгийн ихээр бий болгосон хөрөнгө оруулагч- E-Mart Super Market

    Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн номинациас:

    1. Ногоон эдийн засаг, ногоон бизнес, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамгийн өгөөжтэй, үр дүнтэй ажиллаж байгаа- Мон Наран төсөл
    2. Ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааг бий болгох зэргээр нийгмийн хөгжлийг хангахад хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа-Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага –Жайка (JICA)
    3. Төр, хувийн хэвшлийн харилцан яриа, түншлэлийн механизм, Country Ownership зарчмыг бодитой хэрэгжүүлж буй байгууллага - Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг – GIZ

    Хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж буй хүн:

    1.  ноён Жон Лангтри- Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд
    2. Ноён Окава Наото- Монгол-Японы төв
    3. алыбек Ибрагимович Кобландин-Казахстан Улсаас суугаа Элчин сайд
    4. Туркийн тогооч нарын нийгэмлэгийн тэргүүн Ялцын Манав

    Latest 150
    Latest 150