• MN
  • EN
  • CN
  • RU
  •  БНСУ-ын Мэдээллийн технологи, цахилгаан барааны экспортыг дэмжих уулзалтанд амжилттай оролцлоо
    10/04/2016

    Сөүлийн бизнесийг дэмжих төв (Seoul Business Agency)-өөс зохион байгуулсан Солонгосын мэдээллийн технологи, электрон барааны экспортыг дэмжих уулзалт Сөүл хотноо амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд Солонгосын мэдээллийн технологи, электрон барааны үйлдвэрлэгч 64 аж ахуйн нэгж, гадаадын 20 орчим импортлогч аж ахуйн нэгжүүд оролцсон бөгөөд Монголын талаас МҮХАҮТ-ын гишүүн АйТиЗон ХХК, Мегаватт ХХК, Саммит компьютер технологи ХХК, Сигма Монголиа ХХК-ийн төлөөлөл зардлын хөнгөлттэй нөхцлөөр энэхүү арга хэмжээнд оролцож 2 өдрийн турш бизнесийн ганцаарчилсан уулзалт хийлээ. Энэхүү арга хэмжээ нь 2 талын бизнес эрхлэгчдийг холбосон, хамтран ажиллах гүүр нь болсон арга хэмжээ болж өнгөрлөө.

    Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тусалсан Солонгосын аж ахуйн нэгжүүдийн холбооны Ерөнхийлөгч Ху-Сын Пакд гүн талархсанаа илэрхийлье.

    Холбоо барих:

    МҮХАҮТ-ын Жижиг, дунд үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих газар
    Утас: 11-323974
    Факс: 11-324620
    Цахим шуудан: sme@mongolchamber.mn

     Жижиг дунд үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих газар

    Latest 150
    Latest 150