• MN
  • EN
  • CN
  • RU
  • Даргын туслах бэлтгэх сургалтанд урьж байна
    10/05/2016

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг Даргын туслах бэлтгэх сургалтанд таныг урьж байна.

    СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
    Хөтөлбөрийг олон улсын нийтлэг түвшинг харгалзан боловсруулсан бөгөөд сургалтын хугацаанд албан хэрэг хөтлөлт, архив, бичиг хэрэг, компьютер, маркетинг, менежмент, бизнесийн харилцаа, төсөл бичих, бизнесийн англи хэл зэрэг 128  цагийн хичээл үзэж, системтэй мэдлэг эзэмшиж,  дадлага олж авах боломжтой.

    СУРГАЛТЫН ХУГАЦАА:

    • Бямба гарагийн анги
    • Эхлэх хугацаа: 2016.10.22-ны 09:00 -17:50 цаг

    СУРГАЛТЫН ОНЦЛОГ:

    • Албан бичгийг стандартын дагуу монгол-англи хэл дээр төлөвлөж сурна.
    • Арван хуруугаар шивж сурна.
    • Гадаад худалдааны академийн “Даргын туслах” монгол, англи хавсралт бүхий сертификат олгоно.
    • “Гадаад худалдааны академи”-ийн багш нар  заана.
    • Суралцах хугацаанд гарын авлага, мэдээллээр хангана.

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    • Иргэний үнэмлэх (хуулбар)
    • Диплом, гэрчилгээ (хуулбар)
    • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг

    Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо,  Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө
    Утас: 11-324258, 99293920, 89001010,
    Цахим шуудан: training@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150