• MN
  • EN
  • CN
  • RU
  • Туршлага солилцох аялалд урьж байна
    10/06/2016

    Азийн сан нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) санхүүжилтээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТ болон Голомт банктай түншлэн ажиллаж байна.
     
    Энэхүү төсөл нь хотын эдийн засагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд туршлага солилцох, харилцан суралцах аялалыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14.00 цагт хийх гэж байна. Тус аялалаар оёдлын салбартаа тэргүүлэгч “Батзүү” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах юм. Иймд дараах аялалд оролцох жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг урьж байна.

    Хүний тоо: 45
    Бүртгэлийн хураамж: Хураамжгүй
    Үргэлжлэх хугацаа: 4 цаг
    Цугларах газар: МҮХАҮТанхимын байрны үүдэнд 10 дугаар сарын 13-ны өдрийн 13.30 цагт

    Бүртгүүлэхдээ дараах хаягаар компани болон оролцогчийн нэр, үйл ажиллагааны чиглэл, цахим шуудан хаяг, утасны дугаараа ирүүлнэ үү.

    Хариуцах ажилтан: МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга Л.Ойгонжав
    Утас: 70109090, 99077127
    Цахим шуудан: oigonjav@mongolchamber.mn

    Хөтөлбөр
    13.30.13.50        МҮХАҮТ-ын 1 давхарт цугларах
    13.50-14.00        Батзүү ХХК руу хөдлөх
    14.00-14.30        Танилцуулга
    14.30-15.30        Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах
    15.30-16.00        Санал солилцох
    16.30-17.00        МҮХАҮТ дээр ирэх

    Latest 150
    Latest 150