• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Нэг сум - Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн нээлтээ хийлээ
    10/06/2016

    “Нэг суурин - нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Зуунмод хотод “Нэг сум - Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны нээлт энэ сарын 5-ны өдөр болж УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн засаг дарга Ж.Батжаргал, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа болон албаны бусад хүмүүс оролцов.

    “Нэг суурин - Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Засгийн газар анхнаас нь дэмжиж байсны дүнд аймаг, сумд өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнээрээ алдаршиж байгаагийн дотор Төв аймаг багтаж, багагүй амжилт олж байгаа аж. Үүнийгээ цаашид бататгаж, орон нутгийнхаа давуу тал, боломжийг ашиглан монгол түмний бахархал болохуйц чанартай, өрсөлдөх чадвартай, онцлог, шинэлэг олон төрлийн бүтээгдэхүүн тус үзэсгэлэнд харагдаж байсан юм. Тиймээс ч үзэсгэлэн хүн ихтэй, борлуулалт сайтай байгааг үзэсгэлэнд оролцогчид хэлж байв.

     

    Тус үзэсгэлэн нь жил бүр зохиогддог бөгөөд “Нэг сум - Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэнд нийт 24 сумын 28 аж ахуй нэгж, 12 хоршоо, 239 иргэн аж үйлдвэр хүнс газар тариалан, мал аж ахуйн 200 гаруй бүтээгдэхүүнээр оролцож байна. Үзэсгэлэн таван өдөр буюу аравдугаар сарын 9-н хүртэл үргэлжилнэ.

    Latest 150
    Latest 150