• MN
  • EN
  • CN
  • RU
  •  “Хуурай боомт ба далайд гарцгүй орнууд” сэдэвтэй семинарт оролцохыг урьж байна
    10/07/2016

    Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамтай хамтран “Хуурай боомт ба далайд гарцгүй орнууд” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна. Монгол Улс нь 2016 онд хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орсон юм.

    Семинарын хүрээнд хуурай боомтыг Монгол Улсад нэвтрүүлснээр далайд гарцгүй Монгол Улсын хувьд бараа, бүтээгдэхүүнээ хоёр хөрш орноос гаднах гуравдагч зах зээлд тээвэрлэж хүргэх, борлуулах үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөх талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.

    Түүнчлэн семинарын үеэр хуурай боомт гэж чухам юуг хэлдэг, бусад тээврийн терминалаас ямар ялгаатай байдаг, хуурай боомтыг хэрхэн байгуулах талаар танилцуулах илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор олон улсын судлаач, агаарын болон далайн тээврийн мэргэжилтэн Петр Рожекийг ДГХБО-ын ОУСТ Монгол Улсад урьсан байна.

    Хугацаа: 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 14.00 цагт
    Хаана: НҮБ-ын байр, 3 давхарын Хурлын танхим

    Иймд тус семинарт оролцохыг хүсвэл та бүхэн 2016 оны 10 сарын 10 ны өдрийн дотор +976-11-313411, 95341188, batchimeg@mongolchamber.mn хаягаар бүртгүүлнэ үү.

    Хөтөлбөрийг хавсаргав.

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150