• MN
  • EN
  • CN
  • RU
  • "Entrepreneur - 2015 оны Онцлох ААН" Талх Чихэр ХК-тай танилцах аянд урьж байна
    10/11/2016

    Тухайн онд Entrepreneur арга хэмжээнээс Онцлох ААН-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд бизнес эрхлэгчдэд таниулан сурталчилах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтран ажиллах хүрээг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхээр “Оны Онцлох Entrepreneur Аж ахуй нэгжийн аян”-г жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

    Энэ удаад бид “Entrepreneur - 2015 оны Онцлох ААН”-ийн нэгээр шалгарсан “Талх чихэр” ХК-ийн үйл ажиллагаа, үйлдвэр, тэдний ололт амжилт, ажлын туршлагатай танилцах арга хэмжээг 2016 оны 10 сарын 26-ны өдрийн /Лхагва гараг/ 14:00-17:30 цагт зохион байгуулах гэж байна.

    Хөтөлбөр:

    14:00 - 14:30 Бүртгэл /МҮХАҮТ-ын байранд цуглах/
    14:30 – 14:50 Талх чихэр ХК-ийн байрлуу хөдлөх
    14:50 - 15:00 Хүлээн авах
    15:00 - 15:15 Компанийн танилцуулга хийх
    15:15 - 16:45 Онцлох бүтээгдэхүүн болон үйлдвэрүүдтэй танилцуулах
    16:45 –17:10 Асуулт хариулт
    17:10 – 17:20 Хамтран ажиллах санал тавих
    17:20 – 17:30 Дурсгалын зураг татуулах
    17:30 МҮХАҮТанхимын байрлуу буцах

    Оролцох нийт хүний тоо: 30 хүн
    Бүртгэлийн эцсийн хугацаа: 2016 оны 10 дугаар сарын 25-н хүртэл
    Цуглах газар: МҮХАҮТ-ын байранд

    Жич:

    • Бүртгүүлэхдээ оролцох хүний нэр, байгууллагын нэр, албан тушаал, холбоо барих утас, имэйл хаягаа бичнэ үү.
    • Арга хэмжээнд оролцохдоо нэрийн хуудсаа авч ирнэ үү.
    • Урьдчилсан хөтөлбөрийг хавсралтаас үзнэ үү.

    Харилцах ажилтан: Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн О.Ариунсанаа
    Холбоо барих: 313411, 99022595
    Цахим шуудан: ariunsanaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150