• MN
  • EN
  • CN
  • RU
  • "Safety leadership forum 2016" зохион байгуулагдах гэж байна
    12/01/2016

    Эмэгтэй ажил олгогчдын нэгдсэн форум

    Эмэгтэй удирдагч таны манлайлал
    Эрүүл аюулгүй ажлын байрны үндэс юм

    Ажилтан, хамт олныхоо эрүүл, аюулгүй ажлын байр цаг ямагт анхаарал хандуулж, тэрхүү үзүүлэлтээрээ компанийхаа амжилтыг тодотгож, нийгмийн хариуцлагаа биелүүлэх нь орчин үеийн компанийн гүйцэтгэх удирдлагуудын нийгэмд болон хамт олныхоо өмнө хүлээх нэгэн үүрэг болоод байна. Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн ОШМИ нь гурав дахь жилдээ “Эрүүл, Аюулгүй ажлын байр” форумыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ удаагийн форумаар эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй ХАБЭА-н асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, шилдэг туршлагуудын талаар хэлэлцэнэ.

    Форумын зорилго: Бизнес эрхлэгч, ажил олгогч эмэгтэйчүүдэд зориулан эрүүл, аюулгүй ажлын байрыг хэрхэн бий болгох, сайжруулах талаар мэдээлэл өгөх, салбарын шилдэг туршлагыг солилцох, тэднээр ХАБЭА-н салбарын манлайллыг түүчээлэх.

    Та форумд оролцохыг хүсвэл ЭНД дарна уу?.

    /Жич: Зөвхөн бүртгэл нь баталгаажсан хүмүүстэй холбогдож хариу мэдэгдэх болно./

    Хамрах хүрээ: Эрүүл аюулгүй, ажлын байр форумд хүнсний үйлдвэрлэл, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл, эмийн үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэл, зам, барилга гэх мэт бүхий л салбарын төлөөлөл болох нийт 50 үндэсний шилдэг бизнесийн эмэгтэй гүйцэтгэх удирдлагууд хамрагдана. Мөн урилгаар салбарын төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоодын удирдлагууд болон ОУ-ын байгууллагын төлөөллүүд оролцоно.

    Хэзээ: 2016 оны 12 сарын 8-ны 09:00-13:00 цаг
    Хаана: Улаанбаатар зочид буудал Хөх Асар танхим

    ХӨТӨЛБӨР

    Хугацаа Үйл ажиллагаа
    09:00 - 09:20 Зочдын бүртгэл
    09:20 - 09:30 Нээлтийн үг
    09:30 - 09:50 Илтгэл 1: ОУ-ын ХАБЭА-н хөгжлийн төлөв эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, ОШМИ үүсгэн байгуулагч, зөвлөх Б.Оюунтөгс
    09:50 - 10:20 Илтгэл 2: ХАБЭА-н төрөөс баримталж буй бодлого- тогтвортой хөгжлийн зорилт
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХХБЗГ-ын дарга Б.Алимаа
    Цайны завсарлага /20 мин/
    10:40 - 11:10 Илтгэл 3: ХАБЭА-н олон улсын стандарт OHSAS 18001 үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн шилдэг туршлага, байгууллагын үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл, ЭСТО Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Урангоо
    11:10-11:40 Илтгэл 4: ХАБЭА-н олон улсын стандарт OHSAS 18001 үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн шилдэг туршлага, бизнесийн хөгжилд үзүүлж буй нөлөөлөл, Нью майнд групп Гүйцэтгэх захирал М.Золзаяа
    11.40-12.00 Азийн сангийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн төв төслийн танилцуулга, Төслийн Менежер Б.Энхжин
    12:00 - 12:30 Хэлэлцүүлэг
    Сэдэв: ХАБЭА-н эсрдэлийг бууруулснаар бизнесийн тогтвортой байдлыг хангах нь
    Модератор: Г.Цогтбаатар
    12:30 - 12:40 Дүгнэлт /Цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж/ уриалга
    12:40 - 12:50 Дурсгалын зураг
    12:50 - 13:30 Чөлөөт ярилцлага

    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:
    Утас: +976-70103838
    Цахим шуудан: contact@oshmi.mn

    Latest 150
    Latest 150