• MN
  • EN
  • CN
  • RU
  • "Үндэсний чанарын шагнал"-д материал хүлээж авахад 1 хоног үлдлээ
    11/02/2016

    Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 2 дахь жилдээ гардуулах гэж байна.

    Энэхүү шагналын ЗОРИЛГО НЬ:

    Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, “Үндэсний тохирлын тэмдэг”, “тохирлын гэрчилгээ” бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ ба үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчилан таниулахад оршино.

    ШАЛГАРУУЛАЛТ:

    • Аж ахуйн нэгж, байгууллага
    • Бүтээгдэхүүн
    • Үйлчилгээ гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын ЦОМ, БАТЛАМЖ олгоно.

    Шалгаруулалтанд тавьсан шаардлагын дагуу холбогдох материалаа 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 17.30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Хүснэгтийг хавсралт файлаас татаж авна уу.

    Шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:
    Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Стандарт, хэмжил зүйн газар, 1-р давхар, 123 тоот
    Утас: +976-11-266808, 70185289, 99011453, 99082232
    Цахим шуудан: yanjmaa@masm.gov.mn, bolormaa_d@masm.gov.mn

    Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:
    Стандарт хэмжил зүйн газар, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар
    Утас: 70185289, 99190551
    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар
    Утас: +976-11-310619, 99107371

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150