• MN
  • EN
  • CN
  • RU
  • Таньд энэ өдрийн мэндийг хүргэе
    05/09/2017

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль анх 2002 онд батлагдаж улмаар дахин өөрчлөлт оруулах, шинэчлэх талаар ХЗДХЯамны сайдын А/108 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Уг ажлын хэсэгт МҮХАҮТанхимын төлөөлөл багтаж байгаа бөгөөд хуулийн үзэл баримтлалыг боловсруулахаар ажиллаж байна. Тус хууль нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг агуулсан байдгаараа онцлог юм. Тиймээс эрхэм гишүүд та бүхний зүгээс Иргэний шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд хуультай холбоотой тулгамддаг асуудал, өөрчлөх шаардлагатай гэж үздэг асуудлуудын талаархи саналаа 2017 оны 5 сарын 16-ны дотор бэлтгэн ирүүлэхийг хүсье.

    Жич: Хэрэв өөрөө санал ирүүлэх боломжгүй бол холбогдох хуулийн асуудал хариуцсан албан тушаалтантай холбож өгнө үү.

    Холбоо барих ажилтан: И.Төгс-Оюун /Бодлого, судалгаа хөгжлийн газрын мэргэжилтэн-11-329167/

    Latest 150
    Latest 150