• MN
  • EN
  • CN
  • RU
  • “2017 оны олон улсын хил дамнасан хөрөнгө оруулалт ба худалдаа” уулзалт хурлын урилга
    05/09/2017

    Монгол улс болон МУ-ын аж ахуйн нэгж компаниудын талаар илүү сайн ойлголттой болгох, БНХАУ-ын аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллах боломжийг бий болгох, Хятадын дотоодын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг дэлхийн бусад улс орны зах зээлрүү гарахад туслалцаа дэмжлэг үзүүлэх, МУ-ын аж ахуйн нэгж, компаниудын цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, “Санхүүжилт хэцүү, санхүүжилт үнэтэй” гэсэн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, техник технологи, худалдааны хамтын ажиллагаа, санхүүжилтийн үйлчилгээ зэрэг төрөл бүрийн хэрэгцээг хангах зорилготойгоор Банк оф Чайна банкнаас “2017 оны олон улсын хил дамнасан хөрөнгө оруулалт ба худалдаа” уулзалт арга хэмжээг 6 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулах гэж байгаатай уялдуулан МҮХАҮТ-аас бизнес групп зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Уг уулзалт хурлын үеэр МУ-ын аж ахуйн нэгж, компаниуд болон Хятад улсын холбогдох аж ахуйн нэгж байгууллагуудын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдан, Банк оф Чайна-ийн зүгээс Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон төрийн бодлогыг танилцуулан, санхүүгийн зөвлөгөө өгнө.

    Бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү арга хэмжээнд оролцон Хятад улсын хөрөнгө оруулагч болон хамтран ажиллагч  нартай уулзалт хийн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох, Тяньжиний чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах бизнес аялалд  урьж байна.

    Арга хэмжээнд оролцогсдын бүртгэл 2017 оны 5 сарын 5-нд дуусна.

    Холбоо барих хаяг:

    МҮХАҮТ-аас хариуцах хүний нэр Б.Байгалмаа, Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар,
    Утас: 99077781
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150