• MN
  • EN
  • CN
  • RU
  • 2016 оны “ТОП 100” аж ахуйн нэгжийг өргөмжиллөө
    05/09/2017

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг 4 дүгээр сарын 27-нд өргөмжлөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

    Энэхүү арга хэмжээ өдгөө 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 оны “ТОП-100”-г Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, НИК ХХК-ууд тэргүүлсэн юм.

    “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний салбар 21, уул уурхай 13, хүнсний үйлдвэрлэл 13, банк санхүү 8, харилцаа холбоо 7, Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 9, газрын тосны хангамж 12, барилга 5, хөнгөн үйлдвэр 3, хөрөнгө оруулалт менежмент 3, тээвэр ложистик 2, хүнд үйлдвэр 2, хөдөө аж ахуйн салбар 1 хувийг тус тус эзэлж байна.

    Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ нь улс орны эдийн засаг, санхүү бизнесийн салбарт манлайлж буй 2016 оны ТОП аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгосон.
    Арга хэмжээний үеэр зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссоныг хүргэе.

    Номин Холдинг ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Баярсайхан:

    2016 онд хийсэн бүтээсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, төр, засгийн өндөрлөгүүд, танхимын даргаасаа шагналаа гардаж авч байгаад сэтгэгдэл өндөр байна. Манай компани өмнөх жилүүдэд ч энэхүү шалгаруулалтад тэнцэж, шагнал хүртэж байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө энэхүү шагналтай хамт бэлэглэж байсан нэг мөнгөн аяга надад бий. “Өглөгийн их эзэн, улсын төсвийг арвижуулагч” гэсэн бичигтэй. Тэр аяганд би байнга цай уудаг. “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэж ардын зүйр цэцэн үг байдагчлан энэ урам бидэнд цаашид улам ихийг бүтээх, Монгол улсын хөгжилд улам их хувь нэмэр оруулахад асар их ач холбогдолтой.

    Шалгаруулалтын зохион байгуулалтын хэлбэр улам сайжирч, байгаад танхимдаа талархал илэрхийлэн, ажлын амжилт хүсье. Цаашид “ТОП100”-гаар зогсохгүй “ТОП500” гэх мэтчилэн улам олныг шалгаруулж, урамшуулаасай гэж хүсч байна. Тоон үзүүлэлтүүдийг төдий хэмжээний орлоготой, төчнөөн ажлын байр бий болгосон, тэдэн төгрөг татварт төвлөрүүлсэн гэх мэт ил тод зарлахад ч буруудах зүйлгүй.

    Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг:

    Голомт банк “ТОП100” аж ахуйн нэгжийн эхний 10-т багтаж чадлаа. Энэ нь бидний хэрэгжүүлж байгаа ажил улам амжилттай явж байгааг нотолж өглөө. Сүүлийн үед Голомт банк олон улсын нэр хүндтэй хэд хэдэн шагналыг хүртсэн. Манай Зэс карт Виза олон улсын байгууллагаас “Дэлхийн шилдэг инновацитай бүтээгдэхүүн”-ээр шалгарсан. Цаашид бид харилцагч төвтэй стратегиа илүү хөгжүүлж, монголын жишгийг дэлхийд бий болгох, Монгол улсын менежментийн тэргүүний ололт дэвшлийг олон улсад түгээх, экспортлох чиглэлд хөгжүүлж ажиллана.

    Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга:

    Сүү ХК 2016 онд 44 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 3.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. 2015 онтой харьцуулахад манай борлуулалтын орлого 9 хувиар өссөн үзүүлэлттэй. Нэг жилийн хугацаанд нийт 3000 ажлын байр бий болгосон бөгөөд үүнээс 2500 нь манай малчид, фермерүүд байна. Өнгөрсөн онд манай хамт олны хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж байгаа төр, засаг, МҮХАҮТ-даа талархал илэрхийлье.

    Монгол улсын 2016 оны ТОП-100 аж ахуйн нэгж

    2016

    Нэр

    1

    Эрдэнэт Үйлдвэр ХХК

    51

    М-Си-Эс интернэйшнл ХХК

    2

    Оюу толгой ХХК

    52

    Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК

    3

    Хаан банк

    53

    Тэс петролиум ХХК

    4

    Худалдаа Хөгжлийн банк

    54

    Талх чихэр ХК

    5

    НИК ХХК

    55

    Таван Богд ХХК

    6

    Хасбанк

    56

    Монсуль ХХК

    7

    АПУ ХК

    57

    Трансвест Монголиа ХХК

    8

    Төрийн банк

    58

    Анунгоо ХХК

    9

    Голомт банк

    59

    СББ трейд ХХК

    10

    Мобиком корпораци ХХК

    60

    Юнивишн ХХК

    11

    Ньюком Групп ХХК

    61

    Шивээ-Овоо ХК

    12

    Цайрт минериал ХХК

    62

    Шунхлай трейдинг ХХК

    13

    Ти Ти Жи Ви Си Өү ХХК

    63

    Монос Фарм Трейд ХХК

    14

    Чинхуа-Мак-Нарийн сухайт ХХК

    64

    Эко констракшн ХХК

    15

    Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК

    65

    Ойн бирж ХХК

    16

    Ачит Ихт ХХК

    66

    Петрочайна дачин тамсаг ХХК

    17

    Юнител ХХК

    67

    Номин холдинг ХХК

    18

    Говь ХК

    68

    Номун табак ХХК

    19

    Магнай трейд ХХК

    69

    Капитрон банк

    20

    Тавантолгой ХК

    70

    Сонгино хангай ХХК

    21

    М-Си-Эс Кока-Кола ХХК

    71

    МТ петролиум ХХК

    22

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

    72

    Мобиком нэтворкс ХХК

    23

    Петростар ХХК

    73

    Монполимет групп ХХК

    24

    Тийсс Монгол ХХК

    74

    Алтан Тариа ХХК

    25

    Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК

    75

    Цахиур ХХК

    26

    Болд төмөр Ерөө гол ХХК

    76

    Жи-мобайл ХХК

    27

    Номин тав трейд ХХК

    77

    Монгол шуудан ХК

    28

    Сод монгол групп ХХК

    78

    Алтан жолоо трейд ХХК

    29

    Спирт бал бурам ХХК

    79

    Хурд групп ХХК

    30

    Шунхлай ХХК

    80

    Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК

    31

    Дулааны 3-р цахилгаан станц ТӨХК

    81

    Монголиантранс Ложистик ХХК

    32

    МИАТ ХК

    82

    Моннис Интернэшнл ХХК

    33

    Апу трейдинг ХХК

    83

    Моннидер ХХК

    34

    Улаанбаатар хотын банк

    84

    Улаанбаатар гурил ХХК

    35

    Рэдпаф Монгол ХХК

    85

    Сүү ХК

    36

    Багануур ХК

    86

    Ханбогд кашимер ХХК

    37

    Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК

    87

    Эрдмин ХХК

    38

    М-Си-Эс Холдинг ХХК

    88

    Алхана трейд ХХК

    39

    Ай Си Ай Си ХХК

    89

    Номадс хоспиталити ХХК

    40

    Монгол тамхи со ХХК

    90

    Шарын гол ХК

    41

    Номин трейдинг ХХК

    91

    Шангри-ла Улаанбаатар ХХК

    42

    Бодь Интернэшнл ХХК

    92

    М-Си-Эс проперти ХХК

    43

    М-Си-Эс Азиа Пасифик брюэри ХХК

    93

    Өгөөж-чихэр боов ХХК

    44

    Жем интернэшнл ХХК

    94

    Дархан нэхий ХК

    45

    Монголросцветмет ХХК

    95

    Гацуурт ХХК

    46

    Саппортсервисес монголиа ХХК

    96

    Жүр Үр ХХК

    47

    Алтангадас трейд ХХК

    97

    Өсөх зоос ХХК

    48

    Скайтел ХХК

    98

    Скай хайпермаркет ХХК

    49

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК

    99

    МСМ групп ХХК

    50

    Волтам ХХК

    100

    Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК

    Latest 150
    Latest 150