• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хуулийн яармаг өдөрлөг B2B уулзалтаар үргэлжилнэ
    05/09/2017

    Өнөөдөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Хуулийн зөвлөхүүдийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулийн яармаг өдөрлөг” МҮХАҮТ-ын Их танхимд болж байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, өмгөөллийн нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа танилцуулан, нотариатын үйлчилгээ үзүүлж, арбитрын хуулийн шинэчилсэн найруулга, арбитрын ажиллагааны талаар мэдээлэл хийж байна.

    Өдөрлөгийн нээлтэд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг нар оролцов.  Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав нээлтийн үгэндээ, “иргэд хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл дутмагаас болж их хохирдог байсан. Одоогоос 10 гаруй жилийн өмнө иргэд Хадгаламж зээлийн хоршоодод хэдэн зуун мянган төгрөгөө өгөөд, оронд нь алгын чинээ цаасанд ч гарын үсэг зуруулж аваагүй үлдсэн гашуун туршлага байдаг. Энэ мэтчилэн жижиг асуудлаас эхлээд улс орны хэмжээний Оюу-толгойн гэрээг хийхэд ч олон улсын хэмжээний эрх зүйч оролцоогүй. Тиймээс аливаа гэрээ хэлцэлд орохдоо хууль зүйн бүрэн үйлчилгээ авч өөрсдийн эрх, ирээдүйд бий болох өмч хөрөнгөө хуулийн хүрээнд хамгаалуулах хэрэгтэй” гэдгийг онцлов.

    Энэхүү өдөрлөг Арбитрын тухай хууль, түүний онцлог зохицуулалтын талаар танилцуулах илтгэл хэлэлцүүлж, бизнес эрхлэгчид хуультай холбоотой санал бодлоо солилцох B2B уулзалтаар үргэлжилнэ.

    Latest 150
    Latest 150