• MN
  • EN
  • CN
  • RU
  • Интернэт Маркетингийн Конференци 2017 арга хэмжээний бүртгэл эхэллээ
    05/09/2017

    МҮХАҮТ-аас 2017 оныг Худалдааг хөнгөвчлөх жил болгон зарласантай холбогдуулан “Борлуулалттай уягдсан интернэт маркетинг” сэдвээр 2017 оны ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦИ арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

    Уг арга хэмжээнд Форбес сэтгүүлийн гаргасан “ Хамгийн нөлөөлөл өндөртэй дижитал маркетер”-ын жагсаалтанд 1 дүгээр байранд эрэмбэлэгдсэн дижитал маркетер ноён Шон Гарднер (Sean Gardner) хүрэлцэн ирж Монголын бизнес эрхлэгчдэд хэрхэн глобал зах зээлд, дижитал технологи болон интернэт ашиглаж маркетингаа хийх талаар зааж, туршлагаа хуваалцана.

    Сэдвүүд:

    • И-Коммерсын маркетингийн технологи
    • Хэрэглэгчийн туршлагыг технологийн инвестмэнт болгох зураглал
    • Хайлтын системийг B2B бизнест ашиглаж шинэ хэрэглэгч олж авах нь
    • Борлуулалтанд уриалсан контентыг хийхдээ анхаарах зүйлс, худалдан авалтыг удирдах контент гэж ямар байдаг вэ?
    • Хэрэглэгчийн далд ухамсарт онлайнаар нөлөөлөх арга замууд
    • Амазон, Ибэй, Алибаба зэргийг борлуулалтын сувгаар сонгохдоо анхаарах зүйлс
    • Биг дата анализаар хуучин хэрэглэгчээ илүү үнэ цэнэтэй болгох арга замууд
    • Дижитал зах зээлд компаниа удирдан залах стратеги
    • Машин лернинг болон маркетингийн автоматжуулалт
    • Фэйсбүүк чатботыг ашиглан худалдааг удирдах боломжууд
    • Интернэт маркетингийг монголчлох нь
    • Вэбд суурилсан борлуулалтын боломжууд
    • Өрсөлдөгчийнхөө датан дээр ажиллаж борлуулалтаа өсгөх боломжууд
    • Худалдааны үйл явцаа GSuite дээр удирдах шийдэл

    ХЭЗЭЭ, ХААНА БОЛОХ ВЭ?
    2017 оны 5-р сарын 19-ний Баасан гараг
    МҮХАҮТ-ийн байрны ИХ ТАНХИМ

    ТӨЛБӨР БА БҮРТГЭЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

    Нэг оролцогч:

    1. МҮХАҮТ-ийн Гишүүн байгууллагаас оролцогч: 55.000₮
    2. МҮХАҮТ-ийн Гишүүн бус байгууллагаас оролцогч: 110.000₮

    ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНС: 5112003124

    Төлбөр хүлээн авах байгууллагын нэр: МҮХАҮ-ийн танхим
    Төлбөрийн утга: Байгууллагын нэр, оролцогчийн нэр
    Бүртгэл: 2017 оны 5 сарын 18-ы 18.00 цаг
    Бүртгэлийн холбоос: https://goo.gl/f1gOfV

    ХОЛБОО БАРИХ:

    Цахим хуудас: www.imconf.mn
    Цахим шуудан: contact@imconf.mn
    Утас: 98083073

    Latest 150
    Latest 150