• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНСУ-ын зах зээлд нэвтрэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд
    05/09/2017

    Монгол улс, БНСУ хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын  ажиллагааг дэмжих зорилгоор МҮХАҮТ нь БНСУ-ын Канвөн мужийн Аж Үйлдвэрийн Салбарын хөгжлийг дэмжих агентлагтай Харилцан Ойлголцлын Санаж Бичиг зурахтай холбогдуулан тус агентлагийн төлөөлөгч Солонгос улс руу бараа бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой МУ-ын ЖДҮ-ийн бизнес эрхлэгчтэй  уулзах хүсэлтийг ирүүлсний дагуу та бүхнийг тус уулзалтад оролцохыг урьж байна.  Уг уулзалтад оролцсон ААН-үүдийн  БНСУ-ын зах зээлд гарах боломжтой бараа бүтээгдэхүүний дээж болон жагсаалтыг БНСУ-ын Канвөн мужийн Аж Үйлдвэрийн Салбарын хөгжлийг дэмжих агентлагийн удирдах зөвлөлийнхөнд танилцуулан хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрэхэд нь  харилцан дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллах болно.

    Уулзалт 2017 оны 4 дүгээр сарын 28-ны  өдөр 10 цагаас МҮХАҮТ-ын 5 давхарт 506 тоотод болно.

    Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг дараах хаягаар бүртгүүлнэ үү.

    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Аяна  
    Утас: 312501, 99182736
    Цахим шуудан: ayna@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150