• MN
  • EN
  • CN
  • RU
  • Австрали улсын Сидней хотноо бизнес айлчлалд урьж байна
    05/09/2017

    Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI), Дэлхийн танхимуудын Холбоо /WCF/, Сидней Бизнесийн Танхим /SBC/ хамтран Австрали улсын Сидней хотноо 2017 оны 9 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд CACCI-ийн  “31-р чуулга уулзалт” болон “10-р Дэлхийн Танхимуудын уулзалт”-ыг зохион байуулах гэж байгаатай холбогдуулан МҮХАҮТ нь бизнес aйлчлал зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Ерөнхий зохион байгуулагчдын танилцуулга:
    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  /МҮХАҮТ/ нь Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)-нд 2002 онд үндсэн гишүүнээр элсэж, Холбооны үйл ажиллагааг Монголын бизнес эрхлэгчдэд хүргэн ажиллаж байгаа билээ. CACCI нь анх 1966 онд байгуулагдсан ба өдгөө 27 орны ХАҮТ-уудыг эгнээндээ нэгтгэсэн, бүсийн хэмжээнд бизнес, эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын зөвлөх статус бүхий нэр хүндтэй байгууллага юм.

    Дэлхийн танхимуудын холбоо (WCF) нь 12,000 танхим,  тэдгээрийн бизнесийн төлөөллийг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. WCF хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зорилгоор Танхимын чадавхийг сайжруулахаар Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бүс нутгийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай байнгын харилцаатай ажилладаг.

    Арга хэмжээний хөтөлбөрөөс товч дурдвал:

    Эхний өдөр: Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбооны (CACCI) 31-р чуулга уулзалтанд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, залуу бизнес эрхлэгчид, ЖДҮ-ийн хөгжил,  дэд бүтцийн хөгжил, тоон эдийн засаг, хүнсний аюулгүй байдлын талаарх салбарын дугуй ширээний давхацсан хуралдаануудууд болох ба уг дугуй ширээний хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн удирдагууд оролцоно. CACCI-ийн гишүүн ХАҮТ-уудаас эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийнэ.

    Хоёр дахь өдөр: Дэлхийн танхимуудын Холбоо /WCF/, Сидней Бизнесийн Танхим /SBC/ хамтран “10-р Дэлхийн Танхимуудын уулзалт”-ыг  2017 оны 9 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Хоёр дахь өдөр болох  2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Бизнесийн аюулгүй байдал, АТА Карней, Дэд бүтэц, Гарал үүсэл, Ажил олгогч, Маргаашийн ур чадвар гэсэн сэдвүүдээр салбарын шалгарсан мэргэжилтэнгүүд мэдээлэл хийнэ.

    Гурав дахь өдөр: Тогтвортой байдал, Дэлхийн шилжилт хөдөлгөөн, 21-р зууны Дэлхийн худалдаа, Ажлын байран дахь олон талт байдал, Ухаалаг хотууд, Аялал жуулчлал сэдвүүдээр хэлэлцэнэ.

    Дөрөв дэхь өдөр:  21-р Зууны манлайлал, 4-р Аж үйлдвэрийн хувьсгал,  Бизнесийн загвар болон инноваци, Шинэ эдийн засаг сэдвүүдээр хэлэлцэнэ.
    Сидней хотод зохион байгуулагдах уг арга хэмжээнд танхим болон танхимын гишүүн байгууллагуудтай холбоотой өнөөгийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэхээр мэргэшсэн экспертүүд илтгэгчээр уригдан оролцоно.

    Уг хуралд оролцонгоо үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх боломжтой. Үзэсгэлэнгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг та дараах линкээс авна уу- https://www.worldchamberscongress.org/exhibition/

    Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)–ны 31-р чуулга уулзалт, 10-р Дэлхийн Танхимуудын уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх веб сайтаас авна уу. 
    https://www.worldchamberscongress.org/about/
    https://www.cacci.biz/gallery/conference/

    Жич: Бизнес айлчлалын хөтөлбөр, арга хэмжээтэй холбогдолтой мэдээллүүдийг хавсаргав.

    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар авна уу.

    Хариуцсан ажилтан:
    МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Худалдаа, Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Аяна
    Утас:  312501, 99182736
    Факс: 324620
    Цахим шуудан: ayna@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150