• MN
  • EN
  • CN
  • RU
  •  “Хуулийн яармаг өдөрлөг”-т урьж байна
    05/09/2017

    МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Хуулийн зөвлөхүүдийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулийн яармаг өдөрлөг” 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 09:30-16:00 цаг хүртэл МҮХАҮТ-ын Их танхимд болно.

    Өдөрлөгийн үеэр иргэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах, өмгөөллийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцах, нотариатын үйлчилгээ авах, арбитрын хуулийн шинэчилсэн найруулга, арбитрын ажиллагааны талаар мэдээлэл  авах боломжтой.

    Мөн энэхүү өдөрлөгийн дараа Арбитрын тухай хууль, түүний онцлог зохицуулалтын талаар танилцуулах илтгэл хэлэлцүүлж, бизнес эрхлэгчид хуультай холбоотой санал бодлоо солилцох B2B уулзалтыг зохион байгуулах гэж байна.

    Холбоо барих: 70111545
    Цахим шуудан: info@arbitr.mn

    Latest 150
    Latest 150