• MN
  • EN
  • CN
  • RU
  • ОХУ-ын СПБЭК компанитай хамтран ажиллах санал хүргүүлж байна
    05/09/2017

    СПБЭК - аж үйлдвэрийн автоматжуулалт, эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй технологи, халаалтын технологи, аж үйлдвэрийн барилга байгууламж барих зэрэг  чиглэлээр мэргэшиж буй инженер-техникийн компани юм. Итали, Белорусь, Хятад, Марокко, Чили зэрэг 20-оод оронд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна ОХУ-ын 42 мужид PepsiCo, Nestle, Coca-Cola HBC Eurasia, Heineken, International Paper, Volkswagen, OMIA, SCA, Renault, Hyundai зэрэг том концерны төслүүд хэрэгжүүлж байна. Компани нь 1600 гаруй төсөл хэрэгжүүлээд байгаа билээ.

    Компанийн үйл ажиллагааны үндсэн төрөл:
    1. Төсөл болон техникийн шийдлийг хэрэгжүүлэх:

    • Технологийн үйл явцыг автоматаар удирдах систем (АСУ ТП), диспетчерийн зохицуулалт хийх систем
    • Эрчим хүчийг автоматаар хянах систем, тоолуур (АСКУЭ)
    • Байгууллагыг цахилгаанаар хангах систем
    • Байгууллагын өөрийн бий болгох хүчин чадлын систем
    • Цахилгаан эрчим хүчийг иж бүрэн хувиргах, түгээх төхөөрөмж, хүчдэл 220-110-35–10–6-0.4 кВ
    • Бага хүчдэлийн болон их хүчдэлийн цахилгаан түгээх автомат систем
    • Синхрон мотор болон генераторын өдөөх систем

    2. Аж үйлдвэрийн болон олон нийтийн барилга барих
    3. Өөрийн үйлдвэрлэл дээр тулгуурласан цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл (эрчим хүч түгээх самбар, цахилгааны шүүгээ, өдөөх систем, хянах самбар, хяналтын шүүгээ болон PLC)
    4. Гадаадын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах
    5. Борлуулалтын дараах үйлчилгээ, шинэчлэл хийх, техникийн дэмжлэг үзүүлэх

    СПБЭК компанийн эргэлтийн хөрөнгө нь 115 сая ам.доллар юм. Компанид өндөр ур чадвартай мэргэжилтнүүд 600 гаруй ажиллаж байна.

    Давуу тал:

    • "Түлхүүр гардуулах" төслийн хэрэгжилт
    • Шинэлэг технологийн шийдэл. Өөрийн патентлагдсан шинэ загвар
    • Техникийн болон инженерийн ажилтнуудын өндөр боловсрол, мэргэшил
    • Дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг
    • 20 жилийн турш автоматжуулалт, эрчим хүчний хангах салбарт хамгийн шилдэг шинэлэг шийдлийг нэвтрүүлж байгаа  

    Хаяг: 196603, Россия, Санкт-Петербург,г. Пушкин, ул. Парковая, дом 56, лит. А
    Телефон: +7 (812) 331-96-20
    Факс: +7 (812) 331-96-21
    Цахим шуудан: consult@energy.spb.ru
    Цахим хуудас: www.spbec.ru

    Дээрх компанитай холбоо тогтоох сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүс дараах хаягаар хандана уу.

    Холбоо барих:

    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
    Утас: 11 312501
    Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150