• MN
  • EN
  • CN
  • RU
  • ОХУ-ын Хаалттай Хувьцаат Компани “Афина Паллад” хамтран ажиллах санал хүргүүлж байна
    05/09/2017

    ОХУ-ын Хаалттай Хувьцаат Компани “Афина Паллад” нь ОХУ болон хил залгаа орны нутаг дэвсгэр дээр байрладаг олон үйлдвэрүүдийг нэгтгэсэн томоохон үйлдвэрлэлийн нэгтгэл юм.

    ОХУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН ЗАМ БАРИЛГЫН ТЕХНИК

    Машин үйлдвэрлэдэг ООО "ДОНЭКС" нь 34 улс оронд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1960 оноос эхлэн экскаватор, кран болон ачаа өргөгч үйлдвэрлэж, холбогдох сэлбэг хэрэгслийг захиалгаар хийж байгаа юм. "ДОНЭКС" компани нь ОХУ-ын Батлан хамгаалах яам, Онцгой байдлын яамны албан ёсны нийлүүлэгч билээ.

    Одоо байдлаар ООО "ДОНЭКС" нь агрегатыг тросоор ажиллуулдаг  экскаватор үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэрлэгч бөгөөд эрс тэс цаг агаарын нөхцөлд, хүрэх хэцүү газарт энэ экскаватор нь удаан хугацаанд засвар хийлгүй, найдвартай ажилладаг аж.

    "DONEX" нэртэй тоног төхөөрөмжийг янз бүрийн салбарт амжилттай ажиллуулж байна: иргэний болон аж үйлдвэрийн барилгачид, зам болон гүүр тавигчид, газрын тосны компаниуд, байгалийн баялгийг олзворлогчид - нүүрс, чулуу, хайрга үйлдвэрлэгчид болон ган боловсруулах үйлдвэрийнхэн ашигладаг юм.

    "DONEX" нь дараах тоног төхөөрөмжийг нийлүүлж байна:

    • Экскаватор ЭО-4112А-1
    • Экскаватор ЭО-4112А-1 ухагчтай
    • Экскаватор ЭО-4112А-1 эргэсэн ковштой
    • Экскаватор ЭО-4112А-1 шулуун ковштой
    • Экскаватор ЭО-4112А-1 грейфертэй
    • Экскаватор ЭО-4212А алхтай
    • КАМАЗ65115  гидравлик кран КС-55726Д-2 (27 тн)
    • КАМАЗ43118 гидравлик кран КС-55726Д-2 (27 тн)
    • Ачаа өргөгч ЗТМ 216 АРТ

    Өнгөрсөн зууны 80-аад оны үед тус компани нь Монголтой хамтран ажиллаж, 60 гаруй машин техникийг нийлүүлж байсан билээ.

    АНАГААХ УХААНЫ ТЕХНОЛОГИ

    “Сибирские медицинские технологии” Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдэл нь олон улсын стандарт - ISO ба GMP-ийн дагуу үйлдвэрлэж, сертификат авсан нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орчин үеийн үйлдвэр юм. 2017 онд Армен улсад ижил төрлийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.

    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та дараах линкээс үзнэ үү: www.afina-pallada.ru

    Дээрх компанитай холбоо тогтоох сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүс дараах хаягаар хандана уу.

    Холбоо барих:

    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
    Утас: 11 312501
    Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150