• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНСУ-ын Күкжэ Даймонд аж үйлдвэрийн ХХК хамтран ажиллах түнш хайж байна
    05/09/2017

    Күкжэ Даймонд Аж Үйлдвэрийн компани нь анх 1977 онд байгуулагдсан. Дэлхийн 40 гаруй улс орнуудад /АНУ, Канад, Австрали, Япон, Хонг Конг, Ойрхи Дорнод, Европын орнууд/ өөрсдийн өрөмдлөгийн машин, дагалдах багаж хэрэгслийг маш боломжийн үнээр нийлүүлдэг ба үйлчлүүлэгчдээ чанартай бүтээгдэхүүнээр хангахын тулд бүх тоног төхөөрөмжөө Си Эн Си /CNC/ хяналтын системээр тоноглосон.

    Тус компани нь бүх төрлийн өрөмдлөгийн алх /DTH/, Ingersoll-Rand (DHD цуврал), Сандвик (Мөнгө Өрөм-SD цуврал), Halco (МACH цуврал), болон Numa төрлийн (N120, N180 , N240 г.м) өрмийн ирүүдийг үйлдвэрлэдэг.

    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та дараах линкээс үзнэ үү. http://www.kukjedia.com/

    Дээрх компанитай холбоо тогтоох сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүс дараах хаягаар компанийхаа танилцуулгыг англи хэл дээр ирүүлнэ үү.

    Холбоо барих хаяг:

    МҮХАҮТ-ын Гадаад Харилцаа, Худалдаа, Хөрөнгө Оруулалтын газрын мэргэжилтэн Б.Аяна
    Утас: 11 312501, 99182736
    Цахим шуудан: ayna@mongolchamber.mn
    Цахим хаяг: www.mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150