• MN
  • EN
  • CN
  • RU
  • Эрхүү хотноо зохион байгуулагдах хүнс болон хөнгөн үйлдвэр, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцохыг урьж байна
    05/09/2017

    Ерөнхий зохион байгуулагч: “Сибэкспоцентр” ХК – ОХУ-ын үзэсгэлэн яармагийн холбооны гишүүн, Байгаль нуурын бүс нутгийн үзэсгэлэн зохион байгуулах тэргүүлэх байгууллага, Монголын талаас МҮХАҮТ.

    Үзэсгэлэнгийн хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 18-21-ний хооронд, нийт 4 өдөр.
    Хаана: ОХУ-ын Эрхүү хот
    Ерөнхий зорилго: МҮХАҮТ нь экспортыг дэмжих, шинэ зах зээлд гарах, борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор зохион байгуулж байна.
    Бүртгэлийн хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр дуусна

    ОХУ-ын Эрхүү хотноо 2017 оны 4 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах 23 дахь удаагийн “Сибпродовольствие” хүнсний бүтээгдэхүүн болон “Сибвесна” хөнгөн үйлдвэр, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэнд Монголын бизнес эрхлэгчид шинэ зах зээлд гарах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдаалах боломж гарлаа.

    “Сибэкспоцентр” үзэсгэлэнгийн төв нь 686 м2 талбайг хамардаг, 2016 онд энэхүү үзэсгэлэнд 85 компани оролцож 15,000 хүн үзэж сонирхсон байна.

    МҮХАҮТ нь Монголын үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин шинэ зах зээлд гаргах зорилгоор үзэсгэлэнгийн  зохион байгуулагч байгууллага болох “Сибэкспоцентр”-ээс 100 м2 хэмжээтэй талбайг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр Монголын бизнес эрхлэгчдийг зохион байгуулан оролцуулах юм.

    Үзэсгэлэнд оролцох журам:

    1. Тус үзэсгэлэнд зөвхөн үйлдвэрлэгчдийг оролцуулна.
    2. МҮХАҮТ-ын ГИШҮҮН байгууллагуудыг нэн тэргүүнд бүртгэнэ.
    3. Зөвхөн Монгол улсын бүтээгдэхүүн байх шаардлагатай.
    4. Бүртгүүлсэн бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно.
    5. Чанар, стандартад нийцсэн, загвар сайтай бүтээгдэхүүнийг оролцуулах.
    6. Тухайн бүтээгдэхүүн нь хаяг шошго, савлагаатай байх ба ялангуяа цэвэрлэх ашиглах шошгожилтын стандартын заавартай байхыг зөвлөж байна.  
    7. Үзэсгэлэнд сурталчлах бүтээгдэхүүний тээвэрлэлт, хил гаалийн асуудлыг тухайн оролцогч ААН, хувь хүн бие даан шийдвэрлэх бөгөөд оролцогч/зорчигч ОХУ-ын гаалийн хууль дүрмийг чандлан мөрдөнө.  
    8. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй ААН-үүд нь 4 дүгээр сарын 7-ны дотор Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газарт бүртгэлийн хуудас бөглөн бүртгүүлж, төлбөрийг 4 дүгээр сарын 10-ны дотор МҮХАҮТ-ын дансанд тушааснаар баталгаажна.
    9. Бүртгэлийн хуудас, гадаад паспортын хуулбар, төлбөр тушаасан баримт ирүүлсэн оролцогчийг бүртгэлд хамруулна.
    10. Арга хэмжээнд оролцох боломжгүй болсон, нэр солигдсон тохиолдолд IV/10-ны дотор мэдэгдэх. Заасан өдрөөс хойш оролцохоо больсон тохиолдолд нийт төлсөн төлбөрийн 20%-ийг буцаагдахгүйг онцгой анхаарна уу!

    Бүртгэлийн хуудасыг хавсаргав.

    Холбоо барих:
    МҮХАҮТ
    Гадаад Харилцаа, Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Газар, Ж.Будсүрэн
    Утас: 312501, 99148510
    Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150