• MN
  • EN
  • CN
  • RU
  • Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллана
    05/09/2017

    МҮХАҮТ-аас тогтмол зохион байгуулдаг "Business breakfast" уулзалтын энэ удаагийн зочноор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оролцож аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдтэй саналаа солилцлоо. Тэрээр, уулзалтын эхэнд эдийн засгийн хөгжингүй байдалд дүгнэлт хийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан 3 бүсийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх тухай ярилаа. Жишээлбэл аялал жуулчлалыг байгалийн болон соёлын гэж бүсчилэн хөгжүүлэх, мөн Хэнтий аймгийн аялал жуулчлалын бүсийг бий болгоход УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ, нутгийн зөвлөлтэй нь хамтран Дадал суманд 270 км зам тавин, нисэх онгоцны буудлын талбайг бий болгох асуудлыг ярилцаж байгаагаа тэрээр дуулгалаа. Монгол улс аялал жуулчлалын хувьд харьцангуй эрсдэл багатай орон. Түүхэн аялалыг сонирхогчид маш их байдаг. Үүнийг түшиглэн зам дагуух бие засах газар, зогсоол, хоолны асуудлыг хамгийн түрүүнд шийдэх, шинээр үзмэр музей байгуулах, тусгай хамгаалалттай газар аялал жуулчлалын газар байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, энэ ажлыг хамтран гүйцэтгэх төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх тал дээр нэлээд бодлого боловсруулан ажиллаж байгаагаа оролцогчдод хэллээ.

    Оролцогчид сайдаас агаарын бохирдлын шалтгаан цаашид авах арга хэмжээ, аюултай хог хаягдлыг хэрхэн нөөцлөх, жуулчны баазуудыг төрөөс хэрхэн дэмжиж байгаа, энэ онд хичнээн төгрөгийн төсөв хөрөнгө баталсан, цаашид яаж хамтран ажиллах, барагшун ургамлыг экспортонд гаргах, Хил дамнасан аялал жуулчлал виз олголтын асуудал зэрэг сонирхсон асуултандаа хариулт авлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, хог хаягдлыг нөөц гэж үзэж боловсруулах тал дээр анхаарч байгаа, гэхдээ манай оронд олон хогийн үйлдвэр барих цаашдын ирээдүй нөөц хомс, Богд уул, Зайсангийн орчмоор нийслэлтэй хамтран тохижилтын ажлууд хийгдэж байгаа. Барагшуны экспортын асуудал болон цэвэрлэх байгууламж барих асуудлууд шийдэгдэж, яригдаж байгаа зэрэг хариултыг өглөө. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотойгоор жуулчид бүлгээрээ ирж байгаа тохиолдолд визний хөнгөлөлтийг үзүүлэхээр хэлэлцэж байгаа. Бид хоёр хөрш улстайгаа маш сайн харилцаатай байх шаардлагатай гэдгийг тэрээр хэллээ. Уулзалтын төгсгөлд сайд уулзалтыг үр дүнтэй эргэх холбоотой байлгах үүднээс ойрын хугацаанд хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийн үйл явцтай танилцах, хот тохижилт ногоон хөгжлийн асуудлаар жижиг үйлдвэрүүдтэй хамтран ажиллах, Барагшуны экспортын асуудал, Богд уул Батширээтийн орчмын зайсангийн аман дахь “Энигма” хувийн жуулчны баазын орчины асуудалтай танилцах, нийтийн эзэмшлийн газар буй болгохоо амлалаа.

    Уулзалтанд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Танхимын дарга М.Оюунчимэг нар оролцож байр сууриа илэрхийллээ. Уулзалтыг орлогч дарга М.Сарандаваа хөтлөн явуулж, салбарын тулгамдаж буй асуудал, статистик тоо баримт, цаашид хэрхэн хөгжүүлэх талаарх бизнес эрхлэгчдийн саналыг сайдад уламжиллаа.
    "Business breakfast" уулзалтын дараагийн зочиноор УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт оролцоно.

    Latest 150
    Latest 150