• MN
  • EN
  • CN
  • RU
  • Оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаа болон Шинэ гишүүдэд гэрчилгээ гардуулах арга хэмжээ
    05/03/2017

    2016 оны Оны онцлох аж ахуйн нэгжүүдийг алдаршуулах, туг өргөх ёслолын ажиллагаа, шинэ гишүүдийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаатай хамт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

    2016 оны 4 дүгээр улирал, 2017 оны эхний 1 дүгээр сарын байдлаар танхимд нийт 55 аж ахуйн нэгж, хувь хүн гишүүнээр элсээд байна.

    Энэ удаагийн арга хэмжээнд урилгаар 2016 Оны онцлох аж ахуйн нэгж “Сүү ХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга оролцож лекц уншина мөн Танхимын үйл ажиллагааг танилцуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх булан давхар ажиллах юм.

    Арга хэмжээ 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 10:00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулагдана.

    Арга хэмжээний хөтөлбөрийг хавсаргав.

    Latest 150
    Latest 150