• MN
  • EN
  • CN
  • RU
  • Иргэд хувьцааны давуу талыг мэдэрч эхэллээ
    05/30/2018

    МҮХАҮТ-аас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Business to Business "B2B networking" энэ удаагийн уулзалтаар хөрөнгийн биржид хэрхэн хувьцаа гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох шат дараалал, учирч болох бэрхшээлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

    B2B уулзалтаар хөрөнгийн биржид хувьцаа гаргах талаар “МICC”-ын гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэ, компанийн засаглал ба хувьцаат компани сэдвээр Компанийн засаглалыг хөгжүүлэх төвийн ТУЗ-ийн гишүүн Д.Байлыхүү, хувьцаагаа нийтэд санал болгосон компаниудын туршлагаас “ITools” компанийн ТУЗ-ийн дарга А.Баттамир, хувьцаа нийтэд санал болгох үед компанийн үнэлгээ гаргах нь сэдвээр “BDO аудит” ХХК-ийн удирдах партнер Г.Баянмөнх болон хувьцаа нийтэд санал болгоход тавигдах хуулийн шаардлагууд, бэлтгэл үе шатын талаарх илтгэл тавилаа. 

    Энэ удаагийн B2B уулзалтад 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, хувьцааны талаар сонирхсон асуултаа илтгэгчдээс асууж, саналаа илэрхийллээ. 

    Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа, энэ онд хувьцааны зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны зах зээлийн индекс буюу TOP20 үнэт цаасны арилжаа харьцангуй өссөн үзүүлэлттэй гарсан.

    2018 он гарсаар хөрөнгийн зах зээлд IPO гаргах аж ахуйн нэгжүүд нэлээд ихэссэн бөгөөд Lend.mn, ITools, “Монгол Базальт” ХК  хувьцаагаа гарган, амжилттай байна.

    B2B уулзалтын гол зорилго нь гишүүн компаниуд, бизнес эрхлэгчдээ мэдээлэл өгөх, тэдгээрийн хоорондын харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ажлын санал туршлагаа хуваалцах, бизнес борлуулалтыг дэмжихэд нөлөө үзүүлэхийг зорьдог. Энэ удаа мөн хувьцааны зах зээлд хөрөнгө хэрхэн босгох,  IPO хийх үйл явц, үр дүнгийн талаар төрийн болон ТББ-ын төлөөллүүдээс та бүхэнд мэдээлэл өгөхийг зорилоо” гэлээ.

    IPO гэж юу вэ? Энэ нь олон нийтэд хувьцаа гаргана гэсэн утгатай юм. Хувьцаа гаргахын тулд тухайн компани маш их бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй болдог. Цаг хугацаагаа төлөвлөөд ойролцоогоор 6 сар бэлтгэл ажлаа хийсний дараа хувьцаагаа гаргах нь илүү үр дүнтэй байдаг. 

    IPO хийх нь сайн муу хоёр талтай. Хувьцааны үнээ зөв тодорхойлох ёстой. Өнөөдөр Монгол моодонд ороод байгаа юм. Энэ моодны сайн тал нь гадаадын хөрөнгө оруулагчид ихэд сонирхдог. Муу тал нь гэвэл янз бүрийн чаддаг, чаддаггүй, мэдэх, мэдэхгүй гадаадынхан Монголд олноор ирэх болсон. Хамгийн түрүүнд гадаадын хөрөнгө оруулагчдыг мөнгөтэй эсэхийг нь сайн судлах, мэдэх ёстой.

    Хувьцаа гаргана гэдэг нь хамгийн түрүүнд үйл ажиллагаа нь нэлээн жигдэрсэн компани байх ёстой бөгөөд компаниуд IPO хийхийн тулд үнэлгээ хийлгэх ёстой. Тус үнэлгээ нь компанийн ирээдүйн хэдэн жилийн санхүүгийн моделийг гаргаж ирдэг. Манай улсад энэ чиглэлээр зөвлөгөө өгдөг байгууллагууд бий. Тухайлбал, Бидисек, MICC буюу Монголын хөрөнгө оруулалтын банк гэх мэт дээрх чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа юм.

    Сонирхуулахад, Манай улсын 60 гаруй компани олон улсын хөрөнгийн зах зээл дээр ямар нэгэн байдлаар IPO хийсэн байдаг юм байна. Тэдгээр компаниуд Монголдоо ч бас хувьцаагаа борлуулбал, эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй, ажлын байр, хөрөнгө монголд үлдэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үздэг.

    Гадаадын биржид хувьцаа гаргана гэдэг нь хэд хэдэн шаардлага хангах ёстой. Компанийн засаглал, санхүүгийн тайлан, мэдээллийн шинж чанар, компанийн ил тод байдал, шударга ажиллах зэрэг зарчмаас үүдэн тодорхой хэмжээний стандарт шаардлагуудыг хангах ёстой. Зарим бирж, борлуулалт, орлого, ажилласан жилийн хугацааг хардаг. Гурваас дээш жил ажилласан, жилийн цэвэр ашиг нь 50 сая доллараас дээш байх ёстой гэдэг ч юм уу. Хувьцаа гаргана гэдэг нь хамгийн үнэтэй санхүүжилт бөгөөд зээлээс үнэтэй санхүүжилт юм. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, зээлийн санхүүжилт гаргах боломжтой бол гадаадын биржид хувьцаагаа гаргахаасаа өмнө бонд гаргах нь зүйтэй хэмээн илтгэгчид хэлж байв. 

    MICC-ын гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэ: 2013 оноос хойш эдийн засгийн өсөлт буурч эхэлсэн, харин сүүлийн 2 жил өсөлттэй байна. Өнгөрсөн жил 5,1 хувьтай эдийн засгийн үзүүлэлттэй байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 6,1 хувь боллоо. Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийн байдлыг эергээр харж, 3,8 хувьтай байна гэж тооцоолсон. 

    Макро эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд эерэг, гадаад худалдааны тэнцэл ашигтай, валютын нөөц нэмэгдсэн, мөнгөн тэмдэгтийн ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал нэлээн чангарчээ. 2013 оноос буурч эхэлсэн гадаадын хөрөнгө оруулалт сэргэн, энэ оны эхний байдлаар 574 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсон мөн иргэд, аж ахуйн нэгжийн хуримтлал нэмэгдэн, хадгаламжийн үлдэгдэл 11 их ная  төгрөг гээд макро эдийн засгийн хувьд цаашдын хүлээлт эерэг байна. 

    Монголын хөрөнгийн биржийн TOP20 бол хөрөнгийн зах зээлийг төлөөлдөг гол индекаторуудын нэг. Өнөөдөр TOP20 индекс нь 2012 оны түвшинд байгаа нь /2012 онд манай эдийн засаг өндөр өсөлттэй байсан/  иргэд ирээдүйгээ эергээр харж эхэлсэн бөгөөд хувьцаа гаргах сонирхолтой, санхүүжилт босгох компаниудын хувьд боломж гарч байна гэж хэлж болох юм. Сүүлийн 2 жилд эдийн засаг, санхүүгийн зах зээлийн байдал сайжирч байгаатай холбоотойгоор иргэд хувьцааны хөрөнгө оруулалт ихээр сонирхож байна.

    Өнгөрсөн жил гэхэд Хөрөнгийн биржийн TOP20 индексийн өсөлт 68 хувийн өсөлт үзүүлсэн. Энэ нь бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдтэй харьцуулахад нэлээд өндөр үзүүлэлт. Хэрвээ иргэд, аж ахуйн нэгжүүд банканд мөнгөө хадгалсан бол 13 хувийн өгөөжтэй, Засгийн газрын үнэт цаас 11 хувь, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн бол бараг өсөлт үзүүлээгүй байх байсан байна. Тэгэхээр иргэд хувьцаанд хөрөнгө оруулбал илүү өгөөжтэй байх юм гэдгийг олж харсан байгаа юм. Сүүлийн жилүүдэд олон нийтээс санхүүжилт татаж байгаа байдал ихээхэн амжилттай байна. Өнгөрсөн жилийн 3 IPO, энэ жилийн IPO  нь өөрсдийн төлөвлөсөн санхүүжилтээ амжилттай босгож чадлаа” гэв.

    Мөн тэрээр нийгмийн даатгалын санг ямар ч идэвхгүй банкнуудад байршиж байдгийг онцлоод, энэхүү санг хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх, өсгөн үржүүлэх байдлаар ашиглавал санхүүжилтийн эх үүсвэр болно гэдгийг хэллээ.

    Latest 150
    Latest 150