• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
    04/11/2018

    Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд  хоёр улсын Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Мөн айлчлалын үеэр Ерөнхий Сайд нар бизнесийн дугуй ширээний ярилцлагад оролцож, МҮХАҮТ Туркийн Гадаад Эдийн Засгийн Харилцааны Зөвлөлтэй (ТГЭЗХЗ) харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав болон ТГЭЗХЗ-ийн ерөнхийлөгч Найл Олпак нарын гарын үсэг зурсан санамж бичгийн дагуу талууд хоёр улсын хооронд худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна хоёр орны эдийн засгийн байдал, худалдааны бодлого, хууль эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтийн талаар бие биедээ харилцан мэдээлж байхаар тохиров.

    Түүнчлэн талууд бизнесийн төлөөлөгчдийн айлчлал, хурал зохион байгуулах болон тэдний хооронд гэрээ хэлэлцээр байгуулахад нь туслах ба олон улсын үзэсгэлэн худалдаа, үйл ажиллагаанд оролцуулах тал дээр мэдээ мэдээлэл солилцох аж.

    Latest 150
    Latest 150