• MN
  • EN
  • CN
  • RU
  • Номин Холдинг ХХК-ийн баг “Бизнес Лиг”-ийн аварга боллоо
    04/10/2018

    МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын дунд уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах  “Бизнес лиг-2018”  тэмцээн 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 8-ны хооронд “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ийн Мөнх спорт цогцолборт амжилттай зохиогдож өндөрлөлөө.

    2015 оноос эхлэн зохион байгуулагдаж буй тус тэмцээнд энэ удаа нийт 17  аж ахуй нэгж, компанийн 220 гаруй тамирчид өрсөлдөв. Тэмцээнийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, EZ Consulting, Мөнх спорт цогцолбор дэмжин ажиллав. Түүнчлэн энэ жил 60 жилийнхээ ойгоо тэмдэглэж буй “Сүү” ХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.

    Тэмцээний дүн гарахад алтан медалийн эзнээр “Номин Холдинг” ХХК-ийн баг шалгарч мөнгөн медалийг ТЭЦ-4 -ийн ДЦС-4 баг, хүрэл медалийг Мобиком корпорацийн баг хүртлээ. Үнэ цэнэтэй тоглогчоор "Номин" багийн Б.Хангай шалгарч 200 мянган төгрөгийн мөнгөн шагналын эзэн болов.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэж шилжин явах цом, медаль, өргөмжлөлийг гардуулав. Түүнчлэн тэмцээнд оролцсон нийт тамирчдад Монгол Улсын ууган үйлдвэр, ТОП-100 аж ахуйн нэгж, 60 жилийн түүхт ойн баяр нь тохиож байгаа Сүү ХК  өөрийн үйлдвэрийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээ бэлэг болгон өгч, амжилт хүслээ.

     

    Latest 150
    Latest 150