• MN
  • EN
  • CN
  • RU
  • Худалдааны тухай хуулийн хүлээлт, салбарын асуудлаар санал солилцлоо
    03/26/2018

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮХАҮТ хамтран "Худалдааны тухай хуулийн хүлээлт ба салбарын өнөөгийн байдал 2018" бизнес эрхлэгчдийн чуулганыг зохион байгууллаа. Чуулганд нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын 300 гаруй бизнес эрхлэгчид, ХХААХҮЯ, ГХЯ болон холбогдох төрийн ба төрийн бус байгууллагууд, мэргэжлийн их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.

    Чуулганаар салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, үр ашгийг нь дээшлүүлэх, үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санал бодлоо хуваалцав.

    Өдгөө нийслэлийн нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд худалдаа, үйлчилгээний салбар төвлөрч, бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт нь улсын хэмжээн дэх борлуулалттай харьцуулахад 90-95 хувийг эзэлж, 300 орчим мянган хүнийг ажлын байраар хангаж буй томоохон салбар юм.

    Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэглээ, соёлын өөрчлөлтийг дагалдан олон улсын стандартад нийцэхүйц хоол, худалдаа, үйлчилгээний газрууд нийслэл хотноо олноор бий болж байна. Хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхахын тулд салбарын ахиц дэвшил, ололт амжилтыг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй бий болсон.

    Чуулганы үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжиж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба МҮХАҮТ хооронд “Хамтын ажиллагааны Санамж бичиг" байгууллаа.

    Latest 150
    Latest 150