• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    2017 оны Онцлох аж ахуйн нэгжтэй танилцах аян – Голомт банк

    “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх, B2B уулзалтыг зохион байгуулах зэргээр “Энтрепренерийн аян”-г 2005 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

    Энэ удаад “2017 Оны Онцлох Аж ахуйн нэгж”-ээр шалгарсан ГОЛОМТ банкны үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах арга хэмжээг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны 10 цагт зохион байгуулах тул оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд бүртгүүлэн идэвхтэй оролцоно уу.

    Бүртгэлийн эцсийн хугацаа: 2018 оны 4 дүгээр сарын 18
    Бүртгэлийн хураамж: Хураамжгүй
    Үргэлжлэх хугацаа: 4 цаг 30 минут
    Хүний тоо: 1 компаниас 1-2 хүн
    Цугларах газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Эмбасси Рэзиденс үүдэнд /Шангри-ла моллын зүүн талд/

    УРЬДЧИЛСАН ХӨТӨЛБӨР

    • 09.50 "Дэлхийн санхүүгийн түүхийн музейн үүдэнд цуглах /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Эмбасси Рэзиденс, 2 давхарт” Шангри-ла моллын зүүн талд/
    • 10:00 Зочдыг угтах
    • 10.10 МҮХАҮТ-ын төлөөлөл үг хэлнэ
    • 10.20 Голомт банкны төлөөлөл үг хэлнэ
    • 10.30 Голомт банкны товч танилцуулга     
    • 10.50 Санхүүгийн музей товч танилцуулга /Голомт банкны ХБАлбаны захирал Б.Баттулга/
    • 11:30  Өдрийн хоол
    • 13:30  Хаалт /Дурсгалын зураг татуулна/

    Холбоо барих: +976-70109090, 99107440
    Цахим шуудан: membership@mongolchamber.mn

    Арга хэмжээ