• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    "ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН CEO СУРГАЛТ" Таныг урьж байна

    МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академи “ЗАХИРЛУУДАД ЗОРИУЛСАН CEO СУРГАЛТ”-ыг 2018 оны 6-р сарын 27-с 28-ны өдрүүдэд зохион байгуулах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлага, хурдацтай өөрчлөлтөд өөрийн компанийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа бүтээмжийг дээшлүүлэх гээд олон шийдвэрлэх асуудал компанийн захирлуудад үргэлжид тулгарсаар байдаг.

    Энэ асуудлыг шийдвэрлэхэд МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “CEO сургалт” танд туслах болно. Томоохон байгууллагуудын захирлуудтай туршлага солилцож, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх боломжийг та манай сургалтад хамрагдсанаар олж авах болно.

    СУРГАЛТЫН АГУУЛГА:

    • Компанийн гүйцэтгэх дээд удирдлага CEO
    • Эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлс
    • Стратегийн менежмент
    • Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх асуудал
    • Хөрөнгийн зах зээлийн давуу тал ба боломж (IPO)
    • Байгууллагын хөгжил
    • Байгууллагын соёл
    • Мэдлэгийн менежмент
    • Компанийн нийгмийн хариуцлага
    • Хүний нөөцийн менежмент
    • Манлайлан удирдах ур чадвар
    • Чанарын менежмент (ISO)

    Хичээл заах багш:

    • Д.БОЛОР Менежментийн Холбооны Мэргэшсэн Зөвлөх
    • С.НОРЖИНСҮРЭН МҮХАҮТ-ын зөвлөх
    • ДАВААСАМБУУ МҮЦБирж, Бизнес хөгжлийн албаны захирал
    • Г.ТЭГШБҮРЭН ХНСҮА-ийн захирал
    • А.ЭНХЦЭЦЭГ Хүмүүнлэгийн Менежментийн Академийн Захирал
    • Ж.ОЮУНЧИМЭГ МҮХАҮТ-ын БСХГ-ын дарга

    Хамрагдах хүний тоо: 30 хүн

    ※ Хүний тоо хязгаартай тул сургалтын төлбөр төлснөөр бүртгэл баталгаажна.

    Сургалтын төлбөрийг дараах дансанд шилжүүлэх ба гүйлгээний утга дээр өөрийн "ОВОГ НЭР" болон “CEO” гэж бичихийг онцгойлон анхааруулъя.

    • Сургалтын төлбөр – 350 000 төгрөг
    • Хүлээн авагч ХААН банк – 511 2169 997 /MNT/
    • Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим

    Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө Гадаад худалдааны академи
    Утас: (976)-11-324258, 99278734, 88000628
    Цахим шуудан: training@mongolchamber.mn