• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд урьж байна

    Монгол Улсын Засгийн газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

    Тус хуралдаан нь сайд нарын хуралдаан, техникийн хэсгийн хуралдаан, сэдэвчилсэн хуралдаан, олон нийтийн форум зэрэг хуралдаануудаас гадна ёслол, соёлын бусад арга хэмжээ гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй болно. Хурлаар Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулах хоёр онцлох арга хэмжээний нэг нь Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэх юм.

    Иймд манай танхимын гишүүн байгууллага, аж ахуйн нэгж та бүхэн тус хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.

    Хавсралт: Хөтөлбөр, Бүртгүүлэх заавар

    Холбоо барих: Ц.Хосбаяр, Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн
    Утас: 99109919, 11-312501
    Цахим шуудан: khosbayar.ts@mongolchamber.mn