• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “САВ БАГЛАА БООДЛЫН ТЕХНОЛОГИ, ДИЗАЙН” сэдэвт семинарт та бүхнийг урьж байна

    Хоёр улсын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, сургалт судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы Бизнесийн зөвлөлөөс зохион байгуулж буй “САВ БАГЛАА БООДЛЫН ТЕХНОЛОГИ, ДИЗАЙН” сэдэвт семинарт та бүхнийг урьж байна.

    Зохион байгуулагдах өдөр: 2018 оны 6-р сарын 20-ны өдөр 14:00-17:00
    Байршил: МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Японы Бизнес Зөвлөл, Аризона төв, 3 давхарт,  33тоот

    МҮХАҮТ-ын Япон зөвлөх Масүда Такүми, cав баглаа боодол худалдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг  Идэр- Ивээлт ХХК-ний захирал, үүсгэн байгуулагч Ч.Энхбат нар дараах сэдвээр мэдээлэл өгөх болно.

    • Бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг сайжруулах нь
    • Япон улсын үйлдвэрүүдийн туршлага
    • Монгол дахь сав баглаа боодлын үйлдвэрлэлийн туршлага

    Бүртгэл 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл  явагдана. Та бүхэн дараах линкээр орж бүртгүүлнэ үү.

    Хамрагдах хүний тоо: 20 хүн
    Уулзалтын төлбөр: 10.000 төгрөг /Үүнд цайны завсарлагаар дайлах кофе, цайны үнэ багтсан болно/
    МҮХАҮТанхимын гишүүн болон Зөвлөлийн гишүүн байгууллагад үнэ төлбөргүй

    Хүний тоо хязгаартай тул уулзалтын төлбөрийг 6 дугаар сарын 19-ний дотор  дараах дансанд шилжүүлж бүртгэлээ баталгаажуулна уу.
    Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим
    ХААН банк - 5112003124 /MNT/
    Гүйлгээний утга дээр өөрийн "ОВОГ НЭР" болон “Монгол Японы бизнесийн зөвлөл” гэж бичихийг анхаарна уу

    Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы Бизнесийн Зөвлөл
    Утас: 70145448, 80141884
    Цахим хаяг: mon.jp.council@chamber.mn