• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    2018 ЗҮҮН АЗИЙН ЭКСПО-Д УРЬЖ БАЙНА

    2018 EAST ASIA EXPO
    2018东亚博览会  
    2018 ЗҮҮН АЗИЙН ЭКСПО арга хэмжээ 2018 оны 7 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Хятадын Шаньдун мужийн Жинань хотноо зохион байгуулагдах гэж байна.

    Зохион байгуулагч: Da Han Trade Investment Promotion Agency

    • Японы Олон Улсын Худалдааг Дэмжих Холбоо
    • Хонг Конгийн  Худалдаа, аж үйлдвэрийн холбоо
    • Шаньдун мужийн Худалдааны товчоо
    • Шаньдун мужийн гадаад харилцааны газар
    • Шаньдун мужийн Худалдааг дэмжих хороо
    • Жинань хотын Ардын Засгийн Газар

    Гүйцэтгэгч:

    • KOTRA Qingdao Center
    • Busan BEXCO
    • Жинань хотын Худалдааны товчоо
    • Жинань гадаад хэргийн газар
    • Жинань хотын Худалдааг дэмжих хороо

    Хамтран зохион байгуулагч:

    • Хятад, Япон, Өмнөд Солонгос улсын хамтын ажиллагааны газар
    • Япон-Хятадын эдийн засаг, худалдааны төв
    • Япон-Хятадын Бизнес холбоо
    • Хятадын бизнесийн холбоо
    • Alibaba групп

    2018 ЗҮҮН АЗИЙН ЭКСПО  нь  Боломж, хамтын ажиллагаа, хамтран хожих  сэдвээр зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнгийн эхний өдөр буюу 7 дугаар сарын 6-нд мэргэжлийн худалдан авагчидтай хэлэлцээ хийнэ, 2 болон 3 дахь өдөр буюу 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд нийтэд нээлттэй худалдан авалт хийгдэх болно.

    Үзэсгэлэнд оролцох бараа бүтээгдэхүүний цар хүрээ: Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцоно. Үүнд: Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, өндөр настны эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, гэр ахуйн ухаалаг цахилгаан  хэрэгсэл, урлагийн бүтээл гэх мэт.

    Үзэсгэлэнгийн түүхээс:
    2016 оны 7 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд 5 дахь удаагийн (Жинань) Солонгосын Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Японы бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Жинань хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдсан. Ойролцоогоор 300 Солонгосын компани, Японы 50 орчим компани урилгаар оролцон 100 талбайд үзэсгэлэн худалдааг явуулсан.   Японы Олон Улсын Худалдааг Дэмжих Холбоо, Япон-Хятадын эдийн засаг, худалдааны төв, Японы Вуяама ЖДҮ-ийн Төв Хороо, Япон Softbank групп болон олон улсын хүчтэй нөлөө бүхий холбоо, компаниуд анх удаагаа үзэсгэлэнд ирж оролцсон.

    Үзэсгэлэнгийн үеэр 2.1 тэрбум юанийн арилжаа хийгдсэн бөгөөд газар дээр нь 1 сая юаниас дээш худалдан авалт хийсэн худалдан авагчдын тоо 204 компани болсон нь үзэсгэлэн худалдаанд оролцогчид болон худалдан авагчдын талархлыг хүлээсэн. Мэдээллийн бүхий л хэрэгслээр зар сурталчилгаа явагддаг өргөн цар хүрээг хамарсан олон улсын үзэсгэлэн юм.

    Шаньдун муж болон Жинань хотын тухай

    Шаньдун муж нь Хятадын зүүн хэсгийн далайн эргийн гадаад ертөнцөд нээлттэй чухал бүс нутаг бөгөөд Хятадын эртний өөрчлөлт шинэчлэлт, гадаад ертөнцөд нээлттэй бодлого хэрэгжүүлсэн чухал мужийн нэг юм. Шаньдун муж нь Хятадын эдийн засгийн хүчтэй мужийн тэргүүн эгнээнд жагсаж байна.

    Шаньдун мужийн Статистикийн товчооны мэдээгээр тус мужийн  байнгын оршин суугчид 100 саяас давсан. 2017 онд төрсөн шинээр төрсөн хүүхдийн тоо 1,749,800. 2017 онд ДНБ 7,26782 их наяд юань хүрч эдийн засгийн өсөлт 7.4% болсон. Нэг хүнд ногдох ДНБ  72851 юань болж жилийн  дундаж хэмжээ нь  10790$  байна.

    2017 онд Шаньдун мужийн өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдаа 336,460 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оныхоос 9.8 хувиар өссөн байна. Үүний дотор нийтийн хоолны орлого 360.26 тэрбум юань болж өмнөх үеэс 10.5 хувиар өссөн байна. Бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны орлого 300.64 тэрбум юаньд хүрч 9.7 хувиар өссөн байна. Хөдөө орон нутгийн өргөн хэрэглээний бараа жижиглэнгийн худалдаа, өргөн хэрэглээний барааны борлуулалтын хэмжээ 683,45 тэрбум юань, 10.3% -иар өссөн. Интернэт худалдааны борлуулалт 253.93 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оныхоос 37.5 хувиар өссөн.  Бараа, бүтээгдэхүүний экспортын нийт дүн 1783.9 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 15.2 хувиар өссөн бөгөөд импорт 785.85 тэрбум юаниар буюу  22.2 хувиар өсчээ.

    Үүнээс харвал Шаньдун муж нь худалдан авах чадвар сайтай бөгөөд Япон, Солонгосруу экспорт хийдэг чухал муж мөн Япон, Солонгосын бараа бүтээгдэхүүний Хятад дахь хэрэглээний чухал бус нутаг юм. Жишээ нь, Солонгос бараа бүтээгдэхүүний борлуулалтын төвүүд Шандун мужийн олон хотод байдаг.  Шандун муж нь Япон, Солонгос жуулчдын тоогоороо Хятадад хамгийн өндөр байна.

    Жинань хот нь Шандун мужийн нийслэл хот, хойт хэсэгрүү нэвтрэх чухал зам, зам харилцааны хөгжил сайтай хот юм. Жинань хотоос Шанхай хотруу өндөр хурдны төмөр замаар 3.5 цаг, Бээжин хотруу 1.5 цаг, Тяньжин 1 цаг, Нанжин 2.5 цаг, Жөнжоү Хэнань 4 цаг явж хүрнэ. Шандун мужийг тойрсон Зянсу муж, Тяньжин, Бээжин, Шанхай хотууд нь эдийн засгийн чухал бүс, хотууд юм. Эндээс Жинань хот нь Зүүн Азийн Экспо-гийн өргөн хүрээний харилцаа холбоо болон цар хүрээтэй болохыг харж болно.

    Зүүн Азийн Экспо нь олон орны бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлдэг бөгөөд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн болон өндөр настны эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрүүл мэнд, спорт, амралт чөлөөт цагийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, гэр ахуйн ухаалаг хэрэгсэл, шинэлэг бүтээгдэхүүн, урлагийн бүтээгдэхүүн зэрэг нь Шаньдун муж, Жинань хотын хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн  юм.

    Зүүн Азийн Экспод Солонгос, Япон, ОХУ, Монгол, Хятад, Макао, Тайвань, Хонконг зэрэг Зүүн Азийн улс орнуудын  шинэ технологи, шинэ загвар, шинэ бүтээгдэхүүнээр оролцох болно. Жинань хотын Шүн Ген олон улсын конвенци, үзэсгэлэнгийн төв нь хоёр давхар нийт 14000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий нийт үзэсгэлэнгийн талбай бүхий хэд хэдэн улсын (бүс нутгийн) үзэсгэлэнгийн танхимыг нээхээр төлөвлөж байна.

    Иймд, Та бүхэнд Зүүн Азийн үзэсгэлэнд оролцож шинэ зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан, борлуулах бизнесийн боломжийг олгож байна.

    Үзэсгэлэнд оролцогчдод үзэсгэлэнгийн стэндийг үнэгүй олгох бөгөөд Монголын шилдэг үйлдвэрлэгч 15 аж ахуйн нэгжийг оролцуулах болно.

    Бүртгэлийн хугацаа: 2018 оны 6 сарын 10-нд дуусна.

    Хавсралт: Бүртгэлийн хуудас, Зардлын мэдээлэл