Сингапур, Малайз бизнес аялал
Огноо: 2026 оны 01 дүгээр сарын 31-02 дугар сарын 06 өдрүүдэд
Байршил: Олон улсын Халал Эдийн Засгийн Чуулган, Малайз улс Tenera Hotel & Suites, Bangi
Сингапур улсаар аялж, Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо 2026 оны 02 сарын 3-нээс 4-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын Халал Эдийн Засгийн чуулган 2026, үзэсгэлэн бизнес аяллын бүртгэл эхэллээ.
2026 оны Олон Улсын Халал Эдийн Засгийн Чуулган (IHEC) нь Ази дахь хамгийн том Халал эдийн засгийн чуулганы нэг бөгөөд тус чуулганд 200 гаруй улсын 500 гаруй дээд түвшиний төлөөлөгчид оролцож болох мэргэжлийн хүмүүс, бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, стартап, боловсрол, банк санхүү болон гадаад худалдаа эрхлэгчид, баталгаажуулалтын байгууллагууд, төрийн яамдуудын оролцогч талуудад хамтын ажиллагааны боломжуудыг бий болгодгоороо онцлог юм.
Малайз улстай бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой банк санхүү, экспортлогч, импортлогч, боловсролын байгууллагууд болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхэлдэг ААН-үүд болон хөрөнгө оруулалт татах сонирхолтой ААН-үүдийг тус чуулганд оролцохыг урьж байна.
Бүртгэлийн хугацаа: 2026.01.20

Жич: Оролцогчдын тоо хязгаартай
Холбоо барих:
Утас: 99072685
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn