(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖ БА ТОП 100 СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

2025/11/14 --> 2025/11/14

“Монголын хөрөнгийн бирж” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цагт “Хөрөнгийн зах зээлийн боломж ба ТОП 100” сэдэвт мэдээлэл хүргэх уулзалт зохион байгуулна.

2025 оны 4 дүгээр сард Улсын Их Хурал, Засгийн газраас санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээ авах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлж байв.

Энэхүү чиглэлд “Монголын хөрөнгийн бирж” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ТОП 100 ААН-үүдийн үнэт цаасны бүртгэл болон бонд гаргах үйл явцыг хялбаршуулсан горимоор шийдвэрлэх, бүтээгдэхүүнүүдийн шимтгэл, бүртгэлийн хөлсний хувь хэмжээг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд зохих арга хэмжээг авч ажилласан юм.

“Хөрөнгийн зах зээлийн боломж ба ТОП 100” сэдэвт уулзалтаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, давуу тал, ач холбогдлыг танилцуулахаас гадна Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн зарим журмуудад орсон өөрчлөлтүүдээс үүсэх боломжуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, харилцан санал солилцох болно.

Та бүхнийг тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч: 

  • "Монголын хөрөнгийн бирж" ХК,
  • Санхүүгийн зохицуулах хороо,
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)

Хаана: “Монголын хөрөнгийн бирж” ХК, MSE hall-д
Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00-12:30 цагт

Холбоо барих:

Утас: 88013008, 99107371
Цахим шуудан: policy@mongolchamber.mn