(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Чанчунь 2025 - Олон улсын эм, эрүүл мэндийн салбарын үзэсгэлэн форум

2025/12/06 --> 2025/12/08

Чанчунь 2025 - Олон улсын эм, эрүүл мэндийн салбарын үзэсгэлэн - уулзалт 12 сарын 6-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Жилин мужийн Чанчунь хотноо Зүүн Хойд Азийн олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана.

Энэ удаагийн эрүүл мэндийн үзэсгэлэн нь “Шинэ чанараар эрүүл мэндийг удирдан чиглүүлэх, технологиор ирээдүйг хамтдаа бүтээх” сэдвийн дор явагдах бөгөөд нийт үзэсгэлэнгийн талбай 50000 м.кв, 30 гаруй орны 600 гаруй аж ахуйн нэгжүүд оролцохоор төлөвлөөд байна.

Өнгөрсөн онд зохион байгуулагдсан үзэсгэлэнг 100000 гаруй иргэд үзэж сонирхсон юм. Тус үзэсгэлэн нь зах зээлийн нээлттэй цонх болох бөгөөд Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны төвлөрлийг бий болгоход анхаарч байна. Жилин мужийн уламжлалт анагаах ухаан, биологийн эм, эрүүл мэндийн салбарын давуу талд тулгуурлан “төр-хувийн хэвшил,  үйлдвэрлэл, сургалт, шинжилгээ, санхүү, хэрэглээ”-ний үндсэн давуу талыг нэгтгэнэ.

Цахим болон биет гэсэн хоёр төрлөөр салбарын хөгжлийг нэмэгдүүлж, эм, эрүүл мэндийн салбарын экосистемийн шинэ чанартай ирээдүйг бүх талаас нь харуулж, “эм судалгаа, эмнэлгийн дэвшил, эмнэлгийн шинэчлэлт, эрүүл мэндийн интеграци” зэрэг салбарын чуулга уулзалт зохион байгуулагдана.

Холбоо барих:

Утас: 99907950 /Э.Тамир/
Утас: 99080575 /Н.Энхзаяа/

Хавсралт: Зардлын мэдээлэл

cmhie.cn

Дэмжигч байгууллага: "Уламжлалт эм, эмийн ургамал ХХК"