БНХАУ-ын Ляонин мужийн Олон Улсын Худалдаа хөрөнгө оруулалтын 6 дахь удаагийн экспо

БНХАУ-ын Ляонин муж - Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны бизнес уулзалт зохион байгуулагдана.
Бизнес уулзалтын хүрээнд 2025 оны 09 сарын 25-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин муж Шэньян хот, Шинэ Дэлхий Экспо төв (Shenyang New World EXPO)-д "Шинэ эриний зүүн хойд Хятадыг сэргээн мандуулах, дэлхийн шинэ замд хамтдаа ялалт байгуулах" сэдвийн хүрээнд үзэсгэлэн худалдаа болно.
Тус үзэсгэлэнд Хятадын муж, хотуудын онцлох шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болон Лаос, Вьетнам, БНСУ, Япон зэрэг 10 гаруй улсаас аж ахуй нэгжүүд оролцож шинэ техник, технологи шилдэг бараа бүтээгдэхүүн, цахим эдийн засаг, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, эрчим хүч зэрэг стратегийн хөгжиж буй салбарын аж ахуйн нэгжүүд оролцох юм.
Мөн бизнес уулзалт нь уул уурхай, барилга дэд бүтэц, тээвэр логистик, ноос ноолуур гэсэн 4 салбарын хүрээнд зохион байгуулагдана.
Та бүхнийг Ляонин мужийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, үйлдвэртэй танилцах бизнес аялалд урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Ляонин мужийн Ардын засгийн газар
Холбоо барих:
МҮХАҮТ-ын ГХХАГазар,
Хариуцах ажилтан: Г.Дөлгөөн
Утас: 77277070/6/,99993456
Хавсралт: Хөтөлбөр
