(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол - Узбекистан бизнес уулзалт

2025/09/05 --> 2025/09/10

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран “Монгол-Узбекистан бизнес уулзалт”-ыг 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улс нь хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэн хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн бизнесийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ба дараах салбаруудад хамтран ажиллах сонирхолтой Монголын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг урьж байна. Үүнд:

  • Гадаад худалдаа
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Текстиль, оёдол
  • Ноос, ноолуур

Та эдгээр салбарт хамтран ажиллах боломжийг сонирхож байвал постер дээрх QR кодоор орж хөтөлбөр болон оролцогчдын мэдээлэлтэй танилцана уу.

Хаана болох: БЗД 1-р хороо, Сансарын ШТС-ын баруун талд "Made in UZBEKISTAN" төвд 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 09:00-18:00 цагт болно.

Холбоо барих:

Утас: 77277070 (6), 9903-3339
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn