(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол-Туркменистаны бизнес форум

2025/04/24 --> 2025/05/30

Бүгд Найрамдах Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх төрийн өндөр дээд айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форумыг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр МҮХАҮТ-ын Их танхимд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Уг форумыг анх 2024 оны 10 дугаар сард Туркменистан улсын Ашхабад хотод зохион байгуулж байсан бөгөөд  энэ удаад Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагаараа  онцлог юм. Форумын үеэр Туркменистаны  гар урлалын бүтээгдэхүүн болон уламжлалт хивсний үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулах юм.

Бизнес форумд оролцох сонирхолтой  ААН-үүд дараах холбоосоор бүртгүүлнэ үү. 

Утас: 77277070 (6), 94013003, 88802623
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn